ПРОКУРОР П.ЭРДЭНЭБАТ АЖЛАА ӨГЛӨӨ

Сэтгүүлчийн үг

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тушаал гаргаж, Авлигатай тэмцэх газраас “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй” үндэслэлээр шалгаж байгаа Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбатыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас  нь чөлөөлсөн байна.

Прокурор П.Эрдэнэбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарч байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагаас уг асуудлыг мөрдөн шалгаж байгаа тохиолдолд албан үүргээ хэрэгжүүлэх нь сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж үзсэн тул ийнхүү шийдвэрлэжээ.

Эх сурвалж: УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?