П.ЖИГЖИДНЯМАА ХААНА ЯВНА?

Сэтгүүлчийн үг

 

Нийслэлийн  Прокурорын газрын 2019 оны 03-р сарын 29-ны өдрийн дугаар 1012 тоот зөвшөөрөлтэйгээр УБТЗ-ын удирдах газар дээр үзлэг нэгжлэг хийж, баримт материал авахаар очиход нь Ерөнхий хороо хуралдаж байна гэсэн нэрийн дор үзлэг нэгжлэг хийх саад учруулан байж, зарим баримт материалуудыг нь гаргаж өгчээ.

Өнгөрсөн жил Эдийн засгийн цагдаагийн газраас УБТЗ ХНН удирдах газар  болон дарга Д. Жигжиднямаагийн хувийн компанид нэгжлэг хийсэн тухай яриа гарч байсан. Нийслэлийн  Прокурорын газрын 2018 оны 12-р сарын 03-ны өдийн дугаар 18410001603302 тоотоор УБТЗ ХХН дарга Д. Жигжиднямааг их хэмжээний татвараас зайлс хийсэн хэргээр ЯЛЛАГДАГЧААР татсан. Түүний татвараас зугтаасан гэх “Фрейт Коммодити Консалтантс” ХХК нэрнээсээ л тээвэр зуучийн компани тодорхой бололтой. Монгол улсад монопол ганц гэж хэлж болох Төмөр замын дарга нь хувьдаа тээвэр зуучийн копанитай байхыг АТГ хүлээн зөвшөөрч “Ашиг сонирхолын зөрчилгүй” гэж үзэж байгаа бололтой. Цагтаа хууль үйлчлэхдээ сайдыг ч ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн томилдогүй санагдаж байна. АТГ-ын дарга Х.Энхжаргал түүний улаан хамгаалагч гэдгийн энгийн нэг жишээ энэ мөн.

Нэгжлэгийн дараа  Д.Жигжиднямаа дарга гадаадад биеэ эмчлүүлэхээр явсан сурагтай 

Д.Жигжиднямаагийн нэр дээр асар их хохирол үнийн дүнтэй худалдан авалтын талаар гомдол мэдээллүүд ирээд байхад түүнийг хамгаалж, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхгүй байна гэж Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан гуай байнга хэлж ярьж Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг буруутгадаг.

Гэвч одоо байдал өөр болж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал маань ажилдаа үлдэж чадах уу, үгүй юу гэсэн шаантганд байхад Д.Жигжиднямааг харж үзэхтэй манатай л байгаа байх.

Энэ хүнийг 1000 ширхэг актлагдсан вагон, гуравдагч этгээдээр дамжуулан авсан зам засварын вагон, Хятад улсад засварлуулсан 16 суудлын вагоны засвар үйлчилгээ, мөн шинээр баригдаж байгаа 27 км төмөр замын доод бүтэц барих ажлыг гүйцэтгэж байгаа компаниудаас хээл хахууль нэхсэн, авсан гээд олон хэрэг Авлигатай тэмцэх газарт дарагдаж байгаа.

 

                                                          

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?