МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА М.БААСАНДОРЖ БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛСЭН ГЭВ

Сэтгүүлчийн үг

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл ирлээ. 

Хэргийг тодруулбал, өнгөрөгч 2018 оны долдугаар сард тус хэрэг гарсан бөгөөд тухайн өдөр Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн “Дөлгөөн нуур”-ын орчимд байрлах караокед сууж байжээ. Улмаар хохирогч эмэгтэйг ариун цэврийн өрөөнд орох үед, араас нь М.Баасандорж орж хаалга түгжин хүчирхийлэхийг завдсан байна. Энэхүү хэргийн гэрчүүд Л, Б, О зэрэг хүмүүс байгаа бөгөөд хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

Түүнчлэн өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр М.Баасандоржийг, авлигын хэрэгт сэжиглэн АТГ-аас давхар шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, М.Баасандорж нь албан тушаалаа ашиглан бусдыг дарамталж их хэмжээний авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэжээ.

                                                                                                    factnews.mn

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?