ДАЛАЙ ЛАМЫН БИЕ ЧИЛЭЭРХЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Буддын шашны удирдагч XIV Далай лам Энэтхэгт эмнэлэгт хүргэгдсэн тухай телевизийн "NDTV" суваг мягмар гарагт мэдээлжээ.  

 

“Дээрхийн гэгээнтний бие өнөө өглөө Дармсалад /Далай ламын өргөө оршдог хот/ бага зэрэг чилээрхсэн. Урьдчилан сэргийлэх үүднээс бид Дели хот руу очсон” гэж түүний хувийн нарийн бичгийн дарга мэдээлснийг тус суваг уламжилсан байна. 

 

Түүний хэлснээр, өдгөө 83 настай Далай ламд уушгины үрэвсэл буюу уушгины хатгаа өвчний онош тогтоогджээ. Далай лам хэд хоног эмнэлэгт хэвтэх аж.

 

Далай лам бол шашны болон улс төрийн зүтгэлтэн юм. 1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн тэрбээр идэвхтэй аялж, улс төрийн удирдагчид, нэртэй эрдэмтэдтэй уулзаж, сүсэгтэн олонд ном айлддаг билээ.

                                                                                                                             МОНЦАМЭ мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?