ӨМНӨД ХӨРШ ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАРИФАА БУУРУУЛАХ БОДЛОГО БАРЬЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Төмөр замын ерөнхий компаниас төмөр замын ачаа тээврийн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувийг энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан ёсоор бууруулах шийдвэр гаргасан тухай мэдэгдэл хийлээ. Ингэснээр, вагон ачаа, задгай ачаа, чингэлэг зэрэг тээврийн үйлчилгээний үнийг буулгахаар болсон байна. Ачаа буулгах үйлчилгээ зэрэг 6 нэр төрлийн үйлчилгээний хөлсийг цуцалж, вагоны урьдчилсан нөхцөлт үйлчилгээ зэрэг 4 нэр төрлийн тарифыг бууруулж, голчлон татварын хувийг буулгаснаар жилд ойролцоогоор 6 тэрбум юаны ашиг олох боломжтой гэж үзжээ.

Мөн цаашид 07 сараас эхлэн тусгай чиглэлийн зам арчлалтын үйлчилгээ, вагоны засварын үйлчилгээ зэрэг үйлчилгээний тарифыг мөн багасгахаар төлөвлөж байгаа тухай мэдээлсэн байна. 

                                                                                                   http://www.nbd.com.cn/articles/2019-03-31/1316302.html



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?