ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН АСУУДАЛ

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ:  Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яамнаас авсан эх үүсвэрийг судалж, хэлцэл хийхийг Засгийн газарт даалгасан. Хэлцэл хийхийн тулд нэн тэргүүнд санхүүгийн эх үүсвэрийг тогтоох, уг санхүүжилт мөнгө угаахтай холбоотой эрүүгийн харилцаа үүссэн эсэхийг нягтлах нөхцөл байдал үүсч байгаа. Санхүүгийн схем хэрхэн боссон талаар тайлбарлая.
“Эрдэнэт” үйлдвэрийн хувийг худалдаж авсан хөрөнгийг дөрвөн эх үүсвэрээс босгосон.
• -Сангийн яамны виксел /2016.02.25/ 183.6 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК
• -Монголбанкны өрийн бичиг /2014.11.28/ 100 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК-д
• -Монголбанкны өрийн бичиг /2016.04.06/ 100 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК-д
• -Хөгжлийн банкны зээл /2014.12.01/ 71.3 сая ам.доллар “Кью Эс Си” ХХК
• -Хөгжлийн банкны зээл /2015/ 51.3 сая ам.доллар “Кью Эс Си” ХХК-д
“Кью Эс Си” ХХК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой бөгөөд захирлаар Э.Шижир, ТУЗ-ийн даргаар Д.Эрдэнэбилэг ажилладаг. Улмаар “Кью Эс Си” ХХК-иас Д.Эрдэнэбилэгийн үеэл дүүгийн “Хээдвей трейднг”, “Пик девелопмент” компаниудаар дамжуулан “Монголын зэс корпораци”-ийн захирал Ц.Пүрэвтүвшингийн дансанд 2016.04.21-нд 56.5 сая ам.доллар орсон байна. Мөн 2016.06.20-нд 62.9 сая ам.доллар оржээ.
Түүнчлэн Аж үйлдвэрийн яам, Худалдаа хөгжлийн банк, Монголбанкны зузаатгал нэрээр ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр 2015-2016 онд 283 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн байна.
• Аж үйлдвэрийн яам /2015-2016/ 90.3 сая ам.доллар
• Худалдаа хөгжлийн банкны барьцаагүй зээлээр 111.2 сая ам.доллар
• Монголбанкнаас зузаатгал нэрээр /2016.06/ 81.5 сая ам.долларын санхүүжилт хийжээ.
Дээрх хөрөнгийг “Канетик”, “Риверстаун Пропертис”, “Юнайтед Энержи” компаниудаар дамжуулан “Монголын зэс корпораци” болон Ц.Пүрэвтүвшингийн дансанд орсон байна.
Ингээд нийтдээ “Монголын зэс корпораци”-ийн дансанд:
• 62.9 сая ам.доллар /2016.06.20/
• 56.5 сая ам.доллар /2016.04.21/
• 90.3 сая ам.доллар /2016.06.20/
• 81.5 сая ам.доллар /2016.06.20/
• 111.2 сая ам.доллар /2016.06.20/ буюу нийт 400.27 сая ам.долларын санхүүжилт хийгдсэний дийлэнх болох 72.4 хувийг төрөөс зээлж авсан байна.
Үлдсэн 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкны эх үүсвэрээс бүрдсэн.
Шүүх дээр “Монголын зэс” ХХК, Худалдаа хөгжлийн банк хоёр хоорондоо хамааралгүй гэсэн маргаан яваад байгаа. Д.Эрдэнэбилэгийн байгуулалцсан компани гэдэг нь 32 дугаар тогтоол дээр байгаа.
Сангийн яам, Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэр, Монголбанканд мөнгө байсаар байтал худалдан авах эрхээсээ татгалзаж, бусдад давуу эрх олгосон. Энэ схемийг нотлох гэж цагдаад хандахад нотлох баримтуудыг өгөхгүйгээр Нийслэлийн прокурорт хоёр жил дарагдуулсан.
Монголын төр нэг компанид давуу эрх олгосон уу гэдгийг тогтоосны дараа хэлэлцээрийн ширээнд сууна. 49 хувийн талд гурван удаагийн шүүхийн шийдвэр гаргасан шүүгчийн аавынх нь үүсгэн байгуулсан компани руу 70 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн. Тиймээс шүүгчийн асуудлаар АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөлд хандахаар болсон.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?