Нигери улсын иргэн доллар ашиглан их хэмжээний хохирол учруулсан хэрэг шүүхэд шилжлээ

Сэтгүүлчийн үг

Энэ сарын 29-ны өдөр Монгол улсын хилээр их хэмжээний хар тамхи оруулж ирсэн гэх хэрэг үйлдсэн Нигери улсын гурван иргэнийг баривчлах ажиллагаа явуулсан.

Энэхүү хэргийн дуулиан намжаагүй байхад Нигери улсын иргэн Монгол улсын хууль зөрчсөн холбогдсон хэргийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлын тов зарлагджээ.

Тодруулбал, тус улсын иргэн Адежимирой Адщфеми Абиодун нь 2017 оны 10-р сарын 05-10-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 16-р хороо Рамада Улаанбаатар сити сентр зочид буудалд байрласан аж. Ингэхдээ их хэмжээний 100 ам.долларын дэвсгэртийг хадгалсан, ашиглаж бусдад хохирол учруулсан хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7.2 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлд зааснаар Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?