АЧАА БАРААГ ЦАХИМААР ЗАХИАЛЖ, ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО

Сэтгүүлчийн үг

Хот хоорондын ачаа тээврийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, эрсдэлгүй байлгах, стандартын шаардлага хангасан нөхцөлөөр тээвэрлэлт хийх, ачаа тээврийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох зорилгоор “Ачаа тээврийн цахим систем”-ийг нэвтрүүлэхээр АТҮТ, Ворлд инновэшн ХХК-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Манай улсын хувьд хот хооронд, орон нутагт ачаа барааг тээвэрлэхдээ зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, тээвэрлэлтийн явцыг хянах боломжгүй, нэгдсэн үйлчилгээгүй, хувь хүмүүс хоорондоо зохицох байдлаар явагддаг бөгөөд  үнийн нэгдсэн тарифгүй, ачаа бараа эвдэрч гэмтэх, алга болох зэрэг асуудал гардаг.

“Ачаа тээврийн цахим систем” бий болсноор ачаа тээврийн үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй, хямд хүргэх боломж бүрдэх бөгөөд ачаа барааг цахим хэлбэрээр захиалах, хүлээж авах, бүртгэлжүүлэх зэрэг олон давуу талтай болох юм.

Түүнчлэн тус цахим системээр төлбөр тооцоо хийх, тээвэрлэгч, тээврийн хэрэгслийн мэдээллийг шалгах боломжтой. Мөн жолооч нар ачаа хайж явах шаардлагагүй болох бөгөөд авто замын ачааллыг ч тооцоолж болох юм. Улмаар дотоод, гадаад ачаа тээвэрлэлтийн мэдээллийн нэгдсэн суурь баазыг бий болгох аж.


[


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?