"МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ТОГЛООМ, НААДГАЙ" ҮЗЭСГЭЛЭН ГАРНА

Сэтгүүлчийн үг

Цагаан сарын баярт зориулан Монголын Үндэсний музейгээс “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байна.

Үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй тоглоомын олон төрөл зүйл тэр дундаа хамгийн эртний тоглоом болох нь Сяньби, Уйгарын хаант улсын үед холбогдох шавар, шаазан хасаа, богийн шагай, тоосгоор хийсэн хонин жиргээ зэрэг археологийн олдворуудыг анх удаа нийтэд толилуулах юм. Мөн ард түмний дунд өнөө хүртэл уламжилсан хорол, үйчүүр, бажий, буган жиргээ зэрэг 100 гаруй тоглоомыг дэлгэн үзүүлнэ.

Үзэсгэлэнгийн үеэр хүүхэд багачууд уламжлалт тоглоомоор тоглож музейн боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд уламжлалт тоглоом нь хүүхдийн сэтгэхүйг тэлэх, гарын жижиг булчинг хөгжүүлэх, хамтач эвсэг болгох хүмүүжил, танин мэдэхүйн ач холбогдолтой байдаг.

Уг үзэсгэлэн хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 15-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй ажиллах юм.

                                                                                                                               оллоо.мн



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?