АРДЧИЛСАН НАМД 12 МЯНГАН ИРГЭН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын хүрээнд  зохион байгуулсан "Хөгжил-шинэчлэл" үндэсний II аян орон даяар амжилттай үргэлжилж, хаалтаа хийлээ.

 

Энэ удаагийн аян анхан, дунд шатны намын байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, намын болон бүх шатны сонгуульт гишүүдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор  "Гишүүдээ сонсъё" уриан дор зохион байгуулагдсан юм. Аян арваннэгдүгээр сарын 01-ээс арванхоёрдугаар сарын 15-ны өдрүүдэд нийслэлийн есөн дүүргийн 152 хороо, 21 аймгийн 284 сумын 918 багт зохион байгуулагдсан бөгөөд нийт 93 мянган гишүүд, дэмжигчдийг хамруулжээ. Үндэсний хэмжээнд өрнөсөн хоёрдугаар аяны хүрээнд Ардчилсан нам нийт 204 мянган гишүүнтэй болсон байна. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үзэл баримтлал, үнэт зүйлийг дэмжиж 12 мянган иргэн гишүүнээр элсчээ. Тухайлбал, Завхан аймагт 568, Ховдод 300, Сонгинохайрхан дүүрэгт 1136, Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэн 40 иргэн тус тус Ардчилсан намын үнэт зүйлийг дэмжиж гишүүнээр элссэн байна. 

 

"Хөгжил-шинэчлэл"  үндэсний II аяны хүрээнд зөвхөн намын гишүүдтэй уулзаад зогсохгүй иргэдийн санал бодлыг сонсч, Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааны чиглэл, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх бодит мэдээллийг хүргэсэн байна. Иргэдийн зүгээс ЖДҮХС-ийн луйвар, 60 тэрбумын хэрэг, шатахууны үнэ, валютын ханшийн өсөлт, утааны асуудлыг хамгийн ихээр хөнджээ. Ялангуяа шатахууны үнэ энэ онд удаа дараа нэмэгдсэн нь орон нутгийн иргэдэд хүнд тусч байна гэжээ. Харин нийслэлчүүдийн хувьд утаа, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалсан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг эрх баригчдад уламжилсан байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?