АТГ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Сэтгүүлчийн үг

АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг. Энэ дагуу өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар нар оролцов. Улмаар мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 

-Хөгжлийн банкны хэрэг юу болж байна вэ?

-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хөгжлийн банктай холбоотой 20 гаруй хэрэг хянагдсан. Одоо шүүх хянаж байна. 

-Салхитын мөнгөний ордтой холбоотой хураагдсан 1.3 сая ам.долларын хэрэг юу болж байна. Тэр мөнгийг буцаан өгсөн гэж үнэн үү?

-Ор үндэслэлгүй мэдээлэл. Буцааж өгөөгүй. Мөрдөн шалгаж ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад буцааж өгөх асуудал байхгүй.

-УИХ гишүүн асан. ХЗДХ-ийн сайд, Ерөнхий прокурор байсан Д.Дорлигжавтай холбоотой хэрэг хэрэхн шийдэгдсэн бэ?

-ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Д. Дорлигжав бусдаас 4 сая доллар авсан тухай мэдээлэл нийтэд ил болж, энэ асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Нийтэд мэдээлэл түгээсэн хүн нь гадаад руу гараад явчихсан учраас тэр хүнтэй уулзаж чадаагүй өнөөдрийг хүртэл явсан байна.

-ЖДҮ холбогдсон УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудал хэрхэн шийдэгдэж байна вэ?

-УИХ-ын нэр бүхий гишүүд ирж гэрчээр мэдүүлэг өгч байгаа. Одоогоор хамаарал бүхий этгээдүүд нь ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авсан учир ирж мэдүүлэг өгч байна. Гишүүдийн тоог хэлэх боломжгүй байна. Ямартай ч нэлээд олон гишүүн ирж гэрчийн мэдүүлэг өгч байгаа.

-Нэрсийг прокурорт явуулсан гэсэн үү?

-ЖДҮ–ийн зээлтэй холбоотой гишүүдийг  прокуророос  гурван гишүүнийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг прокурорын байгуулалад хүргүүлсэн байгаа. Нэрсийг дурьдах боломжгүй.

-УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮтэй холбоотой мэдээлэл байсан.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс  мэдүүлэг аваагүй байсан. Өмнөх хурал дээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй хамаарал бүхий ААН шалгагдаж байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултад тиймээ гэсэн хариулт өгсөн. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нийтэд хэд хэдэн мэдээлэл хийлээ. Түүн дээр мөрдөгч хэвлэлийн бага хурал хийснийхээ дараа сандарч хоёрч УИХ-ын гишүүн рүү ярьж надаас уучлалт гуйсан гэсэн байсан. Би уучлалт гуйгаагүй ээ. Сэтгүүлчид мэдээд надаас асууж байгаа асуултад  би худлаа ярих шаардлага байхгүй. Тухайн хамаарал бүхий шалгагдаж байсан нь үнэн байсан учир надад уучлалт гуйх шаардлага байхгүй байсан. Худлаа яриад мэдээлэл хийчихсэн бол би хүнээр дамжуулахгүй өөрөө  уучлалт гуйх чадамжтай хүн гэсэн хариулт өглөө. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?