ЖИЛ БҮР НЭГ ИХ НАЯД ДОЛЛАР ХАХУУЛЬД ӨГДӨГ

Сэтгүүлчийн үг

Жил бүр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний тав гаруй хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хахуульд өгч, бас авлигын замаар хулгайлагдаж байна гэж НҮБ-аас мэдээлсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес энэ сарын 9-ний өдөр болсон Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан “Авлига НҮБ-ын үнэт зүйлст халдаж байна” гэж хэлжээ. Мөн тэрээр, “Авлига нь сургууль, эмнэлэг болон бусад төрлийн үйлчилгээний мөнгөнөөс хулгайлж, гадаад хөрөнгө оруулалтыг бууруулж, байгалийн баялагийг үгүй хийж байна” гэж нэмж хэлсэн байна. Тухайлбал, жил бүр хахуульд 1 их наяд ам.доллар төлөгдөж, 2,6 их наяд ам.доллар улсын төсвөөс хулгайлагддаг ажээ.

Авлигын эсрэг тэмцэгчдэд зориулсан “Call to action matrix” гэх стратегийн зөвлөмжүүд болон 2003 онд батлагдсан олон улсын эрх зүйн баримт бичиг болох Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийг авлигатай тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд дэмжэг үзүүлэх зорилготой төрийн албан хаагч, иргэний нийгэм, хувийн хэвшил сайн ашиглах хэрэгтэй гэжээ.

Конвенцийн хэрэгжилтийг харилцан үнэлгээ хийх замаар хяналт явуулснаар итгэлцэл, хариуцлагыг нэмэгдүүлэх боломжтой гэж тэр нэмж хэлсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?