"МОНГОЛ ЦООЖ-МАРТАГДАШГҮЙ ӨВ" ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Соёлын өвийн сүлжээ харилцаа холбооны зөвлөлөөс монгол цоожны талаар улсын хэмжээнд судалгаа хийж, мэдээллийн нэгдсэн сан бий болгон монгол цоож болон түүнийг урлаж бүтээсэн уран дархчуудын талаарх мэдээ мэдээлэл, эд өлгийн зүйлсээр үзэсгэлэн зохион байгуулж, Монгол Улсын театрын музейд дэлгэн үзүүлж, олны хүртээл болголоо.

     Монгол уран дархны урлалыг оньслох арга ухаантай хоршуулсан, бэлгэдэл, ахуй хэрэглээний өв, соёлын уламжлал болсон гайхамшигт өвийг орчин үеийн дэвшилтэд техник технологийн ололтыг ашиглан монгол цоожны дотоод бүтэц, оньсны ажиллах зарчмыг 3D анимешн хэлбэрээр үзүүлсэн нь үзэгчдийн талархлыг хүлээгээд байна.

     “Монгол цоож-мартагдашгүй өв” үзэсгэлэнд аймаг, нийслэлийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа монгол цоожны талаарх гэрэл зургийн цомог болон хэл зохиол судлаач, доктор Р.Отгонбаатарын хувийн цуглуулга дахь ховор нандин монгол цоожнууд биетээр дэлгэгдэн тавигдсан ба уг үзэсгэлэнгийн үеэр “Монгол цоожны цахим мэдээллийн сан” веб хуудас /www.mongoltsooj.mongoluv.mn/ -  ны нээлт боллоо.

     “Монгол цоож-мартагдашгүй өв” үзэсгэлэн Монголын Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд 2018 оны 12 дугаар сарын 19-нөөс 25- ыг хүртэл үргэлжилнэ.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?