УБТЗ-ЫН ДАРГА Д.ЖИГЖИДНЯМААГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УБТЗ-ын дарга Д.Жигжидмааг ажлаас нь түдгэлзүүлж, хилийн хориг тогтоох шийдвэрийг гаргажээ.

Шүүгчийн захирамжид яллагдагч Д.Жигжиднямаад авсан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг Хил хамгаалах Ерөнхий газарт даалгаж, захирамжийн хувийг хүргүүлэхийг мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Батсайханд даалгасугай гэжээ.

Мөн “Яллагдагч Д.Жигжидмаад авсан “Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт” Замын даргын албан тушаалд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг “Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт”-т даруй хүргүүлэхийг мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Батсайханд даалгасугай гэжээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Z [103.229.121.xxx]

    Darvaan hamt uu

  • Зочин

    Зочин [103.229.121.xxx]

    Бүхнийг авилгалаар шийднэ гэж байхгүй. Шударга шүүх байна.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?