Л.БОЛД АРД ТҮМНЭЭС СОНГОГДСОН БОЛОХООС БИШ, АН-ААС УИХ-Д СОНГОГДООГҮЙ

Сэтгүүлчийн үг

Зуугаад жилийн буурал түүхтэй МАН-ыг дотооддоо маргаж байхад гуч хүрэхгүй жилийн дурсамжтай АН-ынхан нялхсын өвчинд хөтлүүлэн дундуур нь давхиж ороод өөрсдөө хэлмэгдэв. С.Эрдэнэ дарга гишүүдээ хөөж тууж, сахилгын арга хэмжээ авах зэргээр “Муу эр дайнд хөөрөх”-ийн үлгэрийг сонгодог утгаар нь харууллаа. Үүнээсээ болж УИХ-д бүлэггүй болж, айсуй сонгуулиар Ж.Батзандан, Л.Болд гэсэн найдвартай хоёр суудлаа алдахаас гадна намынхаа гишүүд дэмжигчдийн итгэлийг гишгиж орхив. УИХ-д бүлэггүй байна гэдэг санүүжилтгүй болно, завсарлага авах эрх зүйн орчингүй болно гэсэн үг. Гэтэл үүнээс үүдсэн асуудал өдөр ирэх тусам АН-д оволзсоор.

Тийм дээ ч улс төрийн хүчин удирдаж байгаагаа сайтар ойлгоогүй С.Эрдэнэ дарга УИХ-ын гишүүн Л.Болдыг Намын бүлгээс гарвал бас УИХ-ын гишүүнээс татгалзах ёстой гэсэн иш мухаргүй үндэслэл зохион ярьжээ. Монгол Улсад энэ тухай хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж нэгээхэн ч байхгүйг хуульчид дурьдлаа.

Гэтэл буруу алхам хийсэн ч тэр чигтээ зүтгэж байгаа С.Эрдэнэ “Л.Болд бүлгээсээ гарлаа гээд дураараа гарчихдаг зүйл биш. Намын шийдвэр гарна. Ямар төлөөллөөр УИХ-д орж, хэний сонголтоор орж ирсэн юм гэдгээ бодох ёстой. Хэрэв үнэхээр энэ намд байхгүй, гаръя гэж байгаа бол УИХ-ын гишүүнээсээ ч мөн адил татгалзах ёстой” гэсэн хаа ч байхгүй хууль дүрэм ярьжээ. Уг нь намаасаа хөөгдөж, сахилгын арга хэмжээ авахуулаад байгаа гишүүд нь шударга ёсны төлөө УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, МАНАН-г задлахаар сонгогч олны өмнө хүлээсэн үүргээ л биелүүлж яваа түшээд юм.

Тэгээд ч Л.Болд хэмээх УИХ-ын гишүүн ард түмнээс сонгогдож, тэдний итгэлээр УИХ-д орж ирсэн болохоос биш С.Эрдэнийн хүслээр, АН-ын саналаар орж ирээгүйг эхлээд ойлгох хэрэгтэй. Харин АН-аас нэрээ дэвшүүлсэн нь бол үнэн. Намын шийдвэр нь төр барих хамгийн дээд байгууллагын дээр байдаг нь хаанахын ёс, хэний зохиосон хууль вэ? Ийнхүү УИХ-ын гишүүнийг нь хөөн явуулах шийдвэр гаргах тухай үндэслэлгүй зүйл ярьсан нь дэндүү харамсалтай.

С.Эрдэнэ мөн л “Л.Болд 2016 оны УИХ-ын сонгуулиар АН-ын мөрийн хөтөлбөрт суурилж, АН-ын нэр дэвших эрх дээр сонгуульд өрсөлдөж, манай намын мянга мянган гишүүдийн хүч хөдөлмөр, оролцоотойгоор УИХ-д сонгогдсон. Нэг удаа ч биш нэлээн олон удаа энэ хүн АН-ын нэр дээр сонгогдсон. Л.Болд энэ бүхнээ үгүйсгэж, АН-ын гишүүн байж болохгүй гэж хэлээд гарч байгаа бол УИХ-ын гишүүнээсээ ч гэсэн мөн адил татгалзах ёстой. Хэрэв ийм дээрээ тулах юм бол бид ч гэсэн асуудлыг холбогдох газарт нь тавина” гэсэн хаа ч байхгүй байр суурийг илэрхийлжээ.

Аливаа улс төрийн хүчний бүлгээс нэг гишүүн татгалзах нь дурын хэрэг, элсэх, эсэх нь ч түүний дурын асуудал. Нам гэдэг бүтэц нь хүмүүсийн эв санаа, үзэл баримтлал дээр тулгуурлан байгууллагддаг Төрийн бус байгууллага болохоос биш Хууль тогтоох дээд байгууллагын гишүүнийг түдгэлзэх, эс түдгэлзэх тухай ярих учиргүй.  АН-ыг Төрийн дээр гараад суучихсан гэж санасан юм байх даа. Тэгээд ч Л.Болд гишүүн бүлгээсээ, намаасаа ч татгалзлаа гээд С.Эрдэнэ “Асуудлыг холбогдох газарт тавина” гэж юугаа яриад байгаа юм бол... Манай намын гишүүн Л.Болд бүлгээ, намаа хаяад явчихлаа арга хэмжээ авч, УИХ-ын гишүүнээс нь хөөж өгөөч гэж УИХ-ын даргаас гуйх хэрэг үү, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид асуудал оруулах хэрэг үү? Ойлгох юм алга.

Үнэнийг хэлэхэд, шударга үнэний төлөө нам, эсвэл үл харгалзан тэмцэж байгаа УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын рейтинг АН-аас ч өндөр авчихаад байгаа шүү!

С.УУГАНБАЯР

WWW.ZINDAA.MN

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [188.106.97.xxx]

    Zuvuu.ta nar buunii nohod bish.uls turiig bohirduulj namiig mungutei humuuseer tolgoiluulj hureeluulj bgaa n mafijij bgaa hereg.

  • Зочин

    ILOVE [80.69.173.xxx]

    TURKEYYYYYYY

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?