АМЕРИКТ ҮНЭРТЭЙ УСАА ГАРГАСАН МОНГОЛ БҮСГҮЙ

Сэтгүүлчийн үг

С. Сайн байна уу юуны өмнө танд өөрийн нэрийн үнэртэй усаа гаргасанд баяр хүргэе. Америкт монгол бүсгүй үнэртэй усаа гаргасан гэж сонсоод өөрийн эрхгүй бахархаж байлаа та өөрийгөө танилцуулаач

А. Баярлалаа. Намайг Б. Ану-Үжин гэдэг. Би Америкт магистрын зэргээ Линконы их сургуульд дүүргэсэн. Монголд Отгонтэнгэр Их Сургуулийг олон улсын худалдааны мэргэжлээр төгссөн. Их сургуульд сурч байхдаа импортыг орлох бүтээгдэхүүн сэдвээр эрдэм шинжилгээний ажил их хийдэг байлаа. Монголынхоо зах зээлийг хамгаалах хүсэлтэй хүн гэхүүдээ тэгээд Америкт очоод энэхүү хүсэл маань улам оргилж монголдоо импортыг орлох ямар боломж байгааг судалж эхэлсэн тэгээд үнэртэй ус зохион бүтээх ажилдаа орсон.

С. Та яагаад үнэртэй ус зохион бүтээе гэж бодсон бэ?

А. Одоогоос бараг 2 жилийн өмнө Монголд гоо сайхны бараа бүтээгдэхүүний их гоё брендууд ихээр гарч эхэлсэн тэгээд судлаад үзэхэд үнэртэй уснаас бусдын үйлдвэрлэж байгаа юмшиг надад санагдсан тэгээд монгол хүн яагаад үнэртэй ус зохион бүтээж болохгүй гэж бодсон.

С. Үнэртэй ус хийх амархан уу та анх яаж хийсэн бэ? туршлагаасаа манай уншигчдад хуваалцаач

А. Ер нь бол хэцүү. Би бүхэл бүтэн 1 жил хагасыг зарцуулж бүтээгдэхүүнээ хөгжүүлсэн. Анх нэгл болж өгөхгүй машины ч юмуу өрөөний ч юм уу үнэртүүлэгч шиг болоод шантарч  байсан үе бий. Тэгээд байнга туршиж үзэж хөгжүүлсэний үндсэнд сая нэг юм үнэртэй ус маань санаанд минь хүрч үйлдвэрлүү шалгуулахаар илгээсэн. Анх онлайнаар их үнэртэй усны хичээл үзэж бүх мэдээлэлээ олж аваад бүтээгдэхүүн бүтээх үйл явцаа бол зөвхөн өөрөө хийсэн.

С. Тэгэхээр таны үнэртэй ус америкийн чанар стандартыг хангасан гэсэн үг үү?

А. Тиймээ америкийн хүнс, эм зүйн чанарын агентлаг манайхаар мэргэжлийн хяналт юмуу даа мөн материалын хор аюулгүй байдлын газрын стандартад нийцүүлэн бүтээж үйлдвэрлэсэн.

С. Таныг өнөөдрийг хүртэл шантралгүй явж ирхэд хэн тусласан бэ? санхүү хөрөнгөө яаж босгосон бэ?

А. Мэдээж манай гэр бүлийнхэн туслаж байгаа. Залуу хүн анхны бизнес гэдэг утгаараа хадгалж цуглуулсан мөнгөөрөө өөрийгөө санхүүжүүлсэн бас Ээж маань их дэмжсэн л дээ. Мөн нөхөр маань бол миний үнэнч зөвлөх бүтээгдэхүүн хөгжүүлэхэд их зөвлөж тусласан.

С. Таны одоо цаашдын зорилго юу вэ?

А. Америкт эзэмшсэн мэдлэг боловсролоо эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд зориулах болно. Мөн 2дох үнэртэй усныхаа ажилд ороод энийгээ монголдоо үйлдвэрлэх  гарц боломжийг хайж байгаа. Ер нь цаашдаа монголдоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх зорилготой. Тэгж байж миний зорилго бүтэн биелэнэ. 

С. Бүтээгдэхүүнээ хэрхэн хэрэглэгчдэдээ хүргэж байгаа вэ? Ямар үнэтэй вэ?

А. Америкд зарагдаж эхлээд 7 хонож байна хүргэлтээр мөн ганц нэг дэлгүүрүүдээр борлуулж байгаа, Монголд ч мөн адил хүргэлт хийх ба дэлгүүрүүдтэй хамтран ажиллахаар ярилцаж байгаа. Мөн дэлгэрэнгүй мэдээлэлийг Perfume BY UJIN фэйсбүүк хаягаар болон Perfume.by.ujin инстаграмаар авч болно.

С. Ярилцлага өгсөнд баярлалаа амжилт хүсье.

А. Баярлалаа. Танай хамт олонд мөн ажлын амжилт хүсье.

                                                                                                Б.Ундрал

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Puma [182.160.35.xxx]

    Mundag busgui shu Ulam ih amjiltiig husei

  • Зочин

    Saihnaa [112.206.72.xxx]

    Ehnii hereglegchiin neg bolson. Arisand udaan suugaad ireheeree neg tiim goyo unertei boldiin bn le dahin dahin unerleed baimaar. Ulam uh amjilt husie. Mongoldoo uildverlej ehelbel buur goyo!

  • Зочин

    Түшкэ [103.57.93.xxx]

    Мундаг бүсгүй, улам их амжилт хүсье, усыг нь авнаа

  • Зочин

    zochin [66.181.161.xxx]

    ene yamarhuu unertei we?

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?