МЭРГЭЖЛИЙН, ДАВХАР ДЭЭЛГҮЙ САЙДЫГ СОНГОЁ

Сэтгүүлчийн үг

ЗТХ-ийн сайдад УИХ-ийн гишүүн Б.Энх-Амгалангийн нэр яригдаж байна. Б.Энх-Амгалан нь 1989-1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, 1992-1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн гадаад албаны мэргэжилтэн мэргэжилтэй, Таван-Эрдэнэ, Мишээл экспо зэрэг компаниудад ажиллаж байсан ажлын туршлагатай нэгэн ажээ.

Хэрэв Б.Энх-Амгалан ЗТХ-ийн сайдаар томилогдвол, энэ удаагийн Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд тус яамны сайдаар ажилласан 4 дэх сайд төдийгүй давхар дээлтэй, мэргэжлийн бус сайд болно. Засгийн газрын хувьд хамгийн эмзэг байгаа салбар нь Боловсрол, Зам тээвэр болоод байгаа. Томоохон төсөл хөтөлбөр, хувьчлал гээд хийх ажил их, яаман дээр болсон архидалтаас үүдэлтэй "шарх", төмөр замын зэрэг бөөн бөөн асуудал   байгаа үед төрийн ажлын туршлагагүй, мэргэжлийн бус хүн томилох нь хир зохимжтой вэ?

Албан тушаал гэдэг кноп, бүлэглэлийн эрх ашиг биш юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “дээсэн дээр дэнжигнэсэн” Засгийн газраа их үнэ цэнээр авч үлдлээ. Гэвч дараагийн ЗТХ-ийн сайдаар “шүдээ сугалуулж” дахиад л "уур савсуулсан асуудал" болох бий гэхээс, мэргэжлийн ур чадвар, менежерийн ухаанд дулдуйдсан сонголтыг чинь салбарынхан хүлээж байна.

                                                                                                                    Н.Оргил 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    бат [66.181.178.xxx]

    зам тээврийн салбарт сайн мэргэжилтнүүд олон байгаа

  • Зочин

    Зочин [66.181.185.xxx]

    Дампуурал

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?