ХОВД АЙМГИЙН ИРГЭД "БАДАМЛАХ ДӨЛ" ХХК-НЫ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДЛААС ХОХИРСООР БАЙХ УУ?

Сэтгүүлчийн үг

Ховд аймгийн 1700 айл өрх, 103 аж ахуй нэгж байгууллага, 21 төсөвт байгууллагыг дулаанаар хангадаг “Бадамлах дөл” ХХК-ийн дулаан хангамж жил бүр асуудал дагуулсаар сүүлийн 10 гаруй жилийн нүүр үзжээ. Тус компаний ажил 3 хоног зогсолт хийснээр байгууллага, иргэдэд эрүүл мэнд, эдийн засгийн ихээхэн хэмжээний хохирол учирчээ.

Дулаан хангамжийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор аймгийн Засаг даргын орлогч, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Т.Жаргалсайханаар ахлуулсан “Өргөтгөсөн ажлын хэсэг” Бадамлах дөл ХХК-ийн захирал Д.Сурмаажавтай уулзаж ярилцсан боловч, энэ асуудал дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй юм. 

"Бадамлах дөл" ХХК-ны хариуцлагагүй байдал хэзээ дуусч, иргэд тав тухтай амьдрах вэ? Ховдын дарга нар аа.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.187.xxx]

    Сурмаажав Ховдоос зайл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?