САУДЫН АРАБЫН УГСАА ЗАЛГАМЖЛАХ ХУНТАЙЖИЙН АЙЛЧЛАЛД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БУС БАЙНА

Сэтгүүлчийн үг

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж бөгөөд Батлан хамгаалахын сайд Мухаммед бен Сальман Аль Саудын айлчлалд сэтгэл хангалуун бус байгаагаа Мавританы “Ардчилал, эв нэгдлийн төлөөх үндэсний чуулган” сөрөг хүчин илэрхийлжээ.

Тус сөрөг хүчний мэдэгдэлд дурдсанаар, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж бол бидний хүссэн зочин биш гэжээ. Түүнийг Израильтай элэгсэг харилцаатай байдаг нь палестинчуудад хохирол учруулдаг бөгөөд Йеменд дэгдсэн дайныг гамшгийн нөхцөл байдалд хүргэсэн гэж буруушаасан байна.

Agence France-Presse” агентлагийн мэдээлснээр, Мавританийн нийслэл Нуакшот хотод Мухаммед бен Сальманыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болоогүй байна. Угсаа залгамжлах хунтайж Аргентин улсад зохион байгуулагдсан "Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Мавританд хүрэлцэн иржээ. Энэ айлчлалын дараа тэрбээр Алжир улсыг зорих аж. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?