ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт болон 12 дахь заалтыг баримтлан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгөтэй Засгийн газрын зарим гишүүд нэр холбогдсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, нэн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнест хүртээхийн оронд төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд тараах нөхцөлийг бүрдүүлсэн, үүнээс урьдчилан сэргийлж чадаагүй, Засгийн газрын гишүүддээ чиглэл даалгавар өгч удирдлагаар хангаагүй, ёс зүйн алдаа гаргасан болон шатахууны үнийн өсөлт, эдийн засгийн өсөлт саарсан зэрэг 7 үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын нэр бүхий 27 гишүүн өргөн мэдүүлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцсэн дэмжсэн юм.

Өнөөдөр уг асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, 75 гишүүнээс 73 гишүүн оролцлоо. Нийт гишүүдийн 40 нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолыг дэмжсэнгүй. Ийнхүү 14 хоног үргэлжилсэн Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудал дууссан бол, УЛсын Их Хурлын дарга М.Энхболдыг огцруулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэд хандаад байгаа билээ. 

    



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?