НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ ГАРГАЛАА

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн. Уг хүсэлтэд: “Монгол Улсын Ерөнхий сайдаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд миний биеийг огцруулахаар санал гаргасан байна. Нийслэл Улаанбаатар хотын 1.5 сая оршин суугч, иргэдийн төлөө, тэдний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн харилцан хамтын ажиллагаа, ойлголцол нэн чухал тул миний бие цаашид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нөхцөл боломжийг харгалзан, үүрэгт ажлаас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс чөлөөлөгдөх хүсэлтийг үүгээр хүргүүлж байна.

Учир нь, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т нийслэлийн 2019 оны төсвийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны  өдрийн дотор батлуулахаар хуульчилсан болно. Иймд нийслэлийн ирэх жилийн төсвийг зохих журмын дагуу батлуулсны дараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэхийг хүсье” гэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?