ЯПОН УЛСЫН НАГОЯГИЙН ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРЫН ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Сэтгүүлчийн үг

Энэхүү докторын шинэлэг хөтөлбөр нь зайны сургалтыг уламжлалт сургалтын хэлбэртэй хослуулан хэрэглэж Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулж докторын зэрэг хамгаалах боломжийг Монгол Улсын иргэдэд олгож байгаагаараа онцлог юм.

Англи болон Япон хэл дээр магистрын дипломын ажил бичиж хамгаалсан эсхүл англи, япон хэлний өндөр мэдлэгтэй Монгол Улсын иргэд хөтөлбөрт хамрагдсанаар одоо эрхэлж буй үндсэн ажлаа үргэлжлүүлэн хийхийн хажуугаар Японы үндэсний их сургуульд хууль зүйн докторын зэрэг хамгаалах юм.

2018 оны 11 дүгээр сар 27 –ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Туушин цамхагт байрлах оффис дээрээ бүртгэлийн материалыг хүлээн авч байна. Хөтөлбөрийн талаар болон элсэлттэй холбоотой мэдээллийг хавсаргав. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж танилцана уу.

www.educa.nagoya-u.ac.jp/en/info/asci/201904_ASCI_EDUCA_Final.pdf

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Mongolia 309 Tuushin Tower, (Tuushin Hotel) Prime Minister Amar street 15, Ulaanbaatar 14200 Tel & Fax: (Office) : +976-(0)76115758



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?