ӨВЛИЙН УЛИРАЛД ҮСЭЭ ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?

Сэтгүүлчийн үг

Хүмүүс улирал бүхэнд тааруулан арьсаа арчилдагтай адил үсээ ч мөн тухан улиралд тааруулан арчилж байха хэрэгтэй байдаг ажээ. Өвлийн улиралд үс чийгээ их алддаг тул чийгшилт сайтай өгөх шампунь,ангижруулагч, тэжээлийн тос, маск хэрэглэж байх нь зүйтэй юм.

Ингээд өвлийн улиралд үсээ хэрхэн арчлах талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Үүнд: шампунь, ангижруулагчаа сонгож авахдаа юуны өмнө өөрийнхөө үсний онцлог байдлыг харгалзан үзэх ёстой

-Шампунь, ангижруулагчаа сонгохдоо ямар химийн бодис нэмж орсныг тайлбар дээрээс нь үз. Химийн бодис их орсон бүтээгдэхүүн үсийг маш ихээр хуурайшуулдаг.
-Үсээ угаахдаа шампуниар хоёр дахин угаа. Эхний удаад хирийг нь арилгана, дараагийн удаад үс, толгойн хуйхны арьс бүрэн цэвэрлэгдэнэ.
-Долоо хоногт нэг удаа гүн цэвэрлэх үйлчилгээтэй шампунь хэрэглэж занш.
-Ангижруулагч байнга хэрэглэж бай.
-Долоо хоногт нэг удаа үсэндээ чийгшүүлэгч ихээр агуулсан далайн замаг болон ногоон цайны ханд агуулсан тэжээлийн тосоор бигнүүр тавь.
-Хэрхэвч нойтон үстэй гадагш гарч болохгүй. Бага зэргийн чийгтэй байсан ч тэр. Заавал бүрэн хатааж байж гадагш гарах хэрэгтэй.
-Толгой нүцгэн явах нь таны үсэнд элдэв төрлийн хорт бодис бүхий утааг шингээж, үсний тэнцвэржилтийг алдагдуулна. Мөн үс хэт даарснаас хуурайших ба толгойн судас нарийсч үс унаж эхэлдэг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?