Ж.МӨНХБАТ: УИХ-ЫГ ТАРААХ САНАЛЫГ ӨӨРИЙНХӨӨ БЛАНКАН ДЭЭР ГАРГАНА

Сэтгүүлчийн үг

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенц, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.  Гэвч өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд ирээгүй учир энэхүү асуудлыг ирэх баасан гариг хүртэл хойшлууллаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Сангийн сайд өнөөдөр хуралд суух ёстой байсан. Энэ маш чухал асуудал. УИХ, Засгийн газрын ажил журмаараа явахаа болиод удаж байна. Сүүлийн үед ЖДҮ-ээс зээл авсан гишүүд нь уралдаж зээлээ төлж, уучлалт гуйх гэж уралддаг боллоо. Үүний эсрэг явсны төлөө намайг гүтгэж хэвлэлүүдээр бичих болов. УИХ-ын гишүүд нь өөрсдөө санаачилга гаргаад УИХ-ыг тараая. Тарцгаая гэж уриалмаар байна. УИХ-ыг тараах саналыг би Даваа гаригаас эхлэн  өөрийнхөө бланкан дээр гаргана. Засгийн газар нь ч огцоръё, УИХ нь ч таръя. УИХ-ыг тараах саналаар горимын санал гаргаж байна" гэлээ. 

Сангийн сайд тодорхой шалтгааны улмаас өнөөдрийн чуулганы хуралдаанд ирэх боломжгүй болсон тул ирэх Баасан гариг хүртэл тус асуудлыг хойшлуулсанаар чуулганы хуралдааныг өндөрлүүллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?