ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

Сэтгүүлчийн үг

Хорих ангид ял эдэлж байгаа ялтны түр ба удаан хугацааны уулзалт

Шүүхийн шийтгэх тогтоол /магадлал/-оор хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн ялыг биечлэн эдлүүлэх, тэдгээрт холбогдох харилцааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, “Хорих ангийн дотоод журам”-д заасны дагуу зохицуулах ба түр, удаан хугацааны уулзалтыг хорих ангийн дотоод журмын 11 дүгээр зүйлд заасан заалтыг баримтлана.Үүнд:

11.1. Уулзалтыг хорих ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргын бичгээр өгсөн зөвшөөрлөөр ерөнхий жижүүр буюу ээлжийн дарга зохион байгуулна.

  1. 2.Ялтан зохих хяналтын дор төрөл садантай удаан, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийнэ.

11.3.Төрөл садан гэдэгт түүний эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээг ойлгоно.

11.4.Түр болон удаан хугацааны уулзалтаар ирэгсдийн иргэний үнэмлэхийн хуулбар өргөдлийг тоо бүтгэлийн байцаагч хүлээн авч уулзагсад /төрөл садан/-ын баримт бичгийн бүрдлийг шалгаж, ялтны ял эдэлж байгаа дэглэм, уулзах хугацааг магадлан хуульд заасны дагуу тодорхойлно.

11.5.Удаан хугацааны уулзалтын байранд ор, ширээ, сандал, хүнсний зүйлс хадгалах шүүгээ, бусад хэрэглэл байх бөгөөд хугацаа нь 72 цагаас илүүгүй байна.

11.6.Түр уулзалтын байранд шаланд бэхлэгдсэн ширээ, сандал байрлуулах бөгөөд уулзалтын хугацааг эрх бүхий албан тушаалтан 3 цагт багтаан тодорхой зааж шийдвэрлэнэ.

11.7.Харуул хамгаалалтын ажилтны шаардлага биелүүлээгүй болон дотоод журам зөрчсөн тохиолдолд уулзалтыг зогсоож, энэ тухай ангийн удирдлагад мэдэгдэнэ.

11.8.Харуул хамгаалалтын алба уулзалтад хяналт тавьж, Хоригдолд өгч буй хүнсний болон бусад эд зүйлд үзлэг, шалгалт хийх бөгөөд Хоригдолд өгөхийг хориглосон эд зүйлс үзлэг, шалгалтаар илэрвэл тэдгээрийг түр хурааж, уулзалт дууссаны дараа эзэнд нь заавал буцаан өгч тэмдэглэл үйлдэн уг ялтны хувийн хэрэгт хавсаргана.

11.9.Удаан хугацааны уулзалтаар дор дурдсан нэг удаагийн хэрэгцээнээс илүү ирсэн зүйлсийг буцаан олгоно:

Нэг удаагийн хэрэгцээ гэдэгт:

 

–       Гурилан бүтээгдэхүүн 5кг

–       Гурил 10кг

–       Будаа 5кг

–       Сахар 2кг

Хагас боловсруулсан бүтээгдэхүүн 2кг хүртэл байх ба бусад ахуйн хэрэгцээний зүйлс 5 ширхэгээс илүүгүй байна.

11.10.Уулзалтын зардлыг уулзагсад хариуцаж ангитай тооцоо хийх ба удаан хугацааны уулзалт хоногт 4500 төгрөг байна.

11.11.Уулзалтыг ажлын өдрийн 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд хүчлэн хамгаалалт, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед түр хугацааны уулзалтыг хязгаарлахгүй.

11.12.Амралтын өдрүүдэд өөр орон нутаг, газар /тухайн хорих анги байрлаж буй газраас бусад аймаг, сум, хот/-аас уулзалтаар ирсэн иргэдийг иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бусад баримтыг нь үндэслэн уулзуулах асуудлыг хорих ангийн дарга нэн даруй шийдвэрлэнэ.

Уулзах хүсэлт гаргасан хүнтэй ялтан уулзахыг зөвшөөрөөгүй тохиолдолд хувийн хэрэгт нь тэмдэглэл үйлдэж, өөрөөр нь гарын үсэг зуруулна.

11.13.Ялтны хувийн хэрэгт албан ёсоор бүртгэгдээгүй, төрөл садны хүн болохыг нотолсон хууль ёсны баримт бичиг, эсхүл сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолтгүй иргэнтэй удаан хугацааны уулзалт хийлгэхийг хориглоно гэж заасан.

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар Жирийн дэглэмтэй хорих ангийн ялтан илгээмж авах, түр уулзалт хийх тоог хязгаарлахгүй бөгөөд жилд найман удаа удаан хугацааны уулзалт хийж болно.

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 107.1-д зааснаар Чанга дэглэмтэй хорих ангийн ялтан нь 2 сард нэг удаа түр, 3 сард нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, сард нэг удаа илгээмж авч болно.

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 107.2-т зааснаар Онцгой дэглэмтэй хорих ангийн ялтан жилд 3 удаа түр, 2 удаа удаан хугацааны уулзалт хийж, жилд 3 удаа илгээмж авч, сард 2 удаа захидал явуулж болох бөгөөд ялынхаа тал хувийг эдэлсний дараа жилд 3 удаагийн нэмэлт илгээмж авч болно.

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4-д зааснаар Гяндангийн ялтан жилд 2 удаа түр уулзалт хийж, 1 сард нэг удаа захидал явуулж болно.

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.5-д зааснаар Насанд хүрээгүй ялтан илгээмж авах, түр уулзалт хийх тоог хязгаарлахгүй бөгөөд жилд 8-аас дээшгүй удаа удаан хугацааны уулзалт хийж болно.

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.6-д зааснаар Насанд хүрээгүй ялтан чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа бол 1 сард нэг удаа түр, 2 сард нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, сард нэг удаа илгээмж авч болно.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111-3 зааснаар Эмэгтэй ялтан илгээмж авах, түр уулзалт хийх тоог хязгаарлахгүй бөгөөд удаан хугацааны уулзалтыг жилд найман удаа хийж болно.

  1. Хоригдолд чөлөө олгох талаар:

Хорих ангийн дотоод журмын 16 дугаар зүйлд заасны дагуу Жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтны төрөл, садангийнх нь хүн хүндээр өвчилсөн буюу нас барсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсоны улмаас ар гэрт нь үлэмж хор хөнөөл учирсан бол Хоригдолд 7 хүртэл хоногийн чөлөө олгож болно.

Дээрх нөхцөл байдал бий болсныг нотолсон сум, дүүргийн засаг даргын болон эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн ял эдлүүлж байгаа баривчлах байр, хорих ангийн дарга шийдвэрлэнэ.

Чөлөө авах ялтныг түүний төрөл садангийн 2-оос доошгүй хүний баримт бичгийг шалган төрөл садан гэдэг нь нотлогдвол чөлөө олгох бөгөөд барьцаа мөнгө, эд зүйл авахыг хориглоно.Батлан даагч нь ялтныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, чөлөөний хугацаа дуусмагц өөрийн биеэр буцаан авчрах үүрэг хүлээнэ.ялтныг чөлөөний хугацаанд ирээгүйгээс хорих ангид учирсан зардлыг батлан даагч бүрэн хариуцна.

  1. Хорих ангиас суллагдаж гарсан  иргэн нь суллагдсан талаархи тодорхойлолт авах шаардлагатай бол:

Суллагдсан талаархи тодорхойлолт авах хүсэлтээ Тогтоол гүйцэтгэх газрын Тоо бүртгэлийн тасагт бичгээр гаргаж, /юунд хэрэглэх гэж байгаа шалтгаанаа тодорхой бичнэ/ ар талд нь иргэний үнэмлэхээ хуулбарлан суллагдал хариуцсан мэргэжилтэнд өгч, тодорхойлолт гаргуулж авна.

  1. Хорих ангид ял эдэлж байгаа тухай тодорхойлолт авах хүсэлтэй иргэн нь:

Ял эдэлж байгаа ялтны талаарх  тодорхойлолт авах хүсэлтээ Тогтоол гүйцэтгэх газрын Тоо бүртгэлийн тасагт бичгээр гаргаж, /тухайн ялтанг аль хорих ангид ял эдлэж байгааг болон тодорхойлолтоо юунд хэрэглэх гэж байгаа шалтгаанаа тодорхой бичнэ/ ялтны хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэнд өгч, тодорхойлолт гаргуулж авна.

  1. Хорихоос суллагдсан иргэдэд
  2. Асуулт: Хорихоос суллагдсан иргэд хаанаас ямар төрлийн тусламж авч болох вэ?

    Хариулт: Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тусламжийг хорих ангиас суллагдсан өөрийн гэр оронгүй иргэнд олгоно. Холбогдох материалыг  бүрдүүлж, харьяалах дүүрэг, орон нутгийн нийгмийн ажилтанд хандаж болно.

  1. Асуулт: Хорихоос суллагдсан иргэдийг ажлын байраар хангахад ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

Хариулт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газар нь Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран ажилладаг бөгөөд ажил хайж буй хорих ангиас суллагдсан иргэд Нийслэлийн Хөдөлмөрийн газар /Улаанбаатар банкны 03 давхар, 70110502, 70130502/ -т хандаж бүртгүүлж болно. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 15-р зүйлд заасны дагууХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хорихоос суллагдсан иргэнийг үйлдвэр дээрээ дадлагжуулж буй ажил олгогчийг нэг жил хүртэл хугацааны сургалтын зардлыг нөхөн олгох, 15.1.2- д заасны дагуу хорихоос суллагдсан иргэнийг хувиараа хөдөлмөр эрхлэх бол нэг сая хүртэл төгрөгөөр нэг удаа санхүүжүүлдэг.

                                                                                                                                                                                    шшгег



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?