УМАРД ТУЙЛЫН БҮСЭД ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ ЭХЛҮҮЛНЭ

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын эрчим хүч, байгалийн хий үйлдвэрлэлийн ХХК болон Оросын төмөр замын групп хамтран Ямалын хагас арлын “Шинэ хойд туйл” боомтоос Сабетта боомт хүртэлх шинэ төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Тус төмөр замыг барьсны дараа Засгийн газрын өмчлөлд бүрэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь уг төсөлд хөрөнгө оруулалт татахад дөхөм болно гэж үзжээ. Одоогоор төслийн гол хөрөнгө оруулагчаар дотооддоо байгалийн хий үйлдвэрлэлээрээ хамгийн томд тооцогдох Новатек компани яриа хэлэлцээ хийж байна.

Эх сурвалжаас үзэхэд энэхүү төмөр зам нь тээврийн чухал коридор болохын хувьд газрын тос, байгалийн хий болон бусад холимог ачааг тээвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд Оросын хойд бүсийн Овскава, Бованенко, Курск зэрэг жижиг тосгонуудыг холбодог 1907 км төмөр замын суурь бүтцээс залгуулан барихаар төлөвлөж байна. Төслийн нийт өртөг урьдчилсан тооцоогоор 115тэрбум рубль хүрэх төлөвтэй байна.

 

http://world.huanqiu.com/exclusive/2018-10/13406290.html



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?