ОЛОН ӨНГӨТ НУУРУУД

Сэтгүүлчийн үг

Манай гараг дээр гайхамшигтай өвөрмөц тогтоцтой, ер бусын нуурууд олон байдаг. Тэдгээрийн заримаас сонирхуулъя.


 Хиллер нуур

Баруун Австралийн өмнөд эргийн орчим орших “Middle Island” арал дээрх Хиллер нуурын ус тод ягаан өнгөтэй. Энэхүү ёр бусын нуурыг хүмүүс 1502 онд олжээ. 

Британийн далайчин Метью Флиндерс Сидней орох замдаа түр буудаллахаар “Middle Island” арал дээр буусан байна. Жуулчин өтгөн ойн дунд ягаан нуурыг олж хараад гайхах, бахдах зэрэгцсэн гэдэг. Одоогоор чухам юунаас нуурын ус ягааран байдгийг нээж судлаагүй л байна. 

Шинэ Зеландийн цайвар ногоон нуур 

Энэ нуурын усанд хүхэр, төмрийн эсэл ихээр агуулагддаг тул ногоорч харагддаг аж.

Келимуту уулын нуур 

Индонезийн Флорес арал дээр орших Келимуту галт уулын өрх гурван нууртай. Нууруудын ус өөр өөр өнгөтэй. Хамгийн баруун талын “Tiwu AtaMbupu” нуур нь хөх өнгөөр туяардаг байна.

Лагуна Колорадо

 Энэ нуур нь хоногийн цаг, орчны температураас хамааран өнгөө өөрчилдөг. Нуурын өнгө цусан улаанаас үзмэн ягаан болж харагддагаас дэлхийн ер бусын гайхамшигтай нууруудын тоонд зүй ёсоор оржээ. 

Гүн нь дунджаар 36 сантиметр хүрдэг энэ нуурын ус давсархаг аж. Лагуна Колорадо орчимд Жеймс,Анд, Чилийн ховордсон гурван төрлийн фламинго үй олноороо амьдардаг. 

Таван өнгөт нуур 

Цзючжайгоуд байрладаг нуурийн усны өнгө ямагт хувьсан өөрчлөгддөг. Шараас хар ногоон болдог бөгөөд ихэнхдээ л алмаазан хөх өнгөтэй үзэгддэг байна. Энэ газарт оньсого мэт тайлагдаагүй олон нууц бий. Зэргэлдээх нуурууд цагийн аясаар ширгэж, алга болсон байхад Таван өнгөт нуурын ус яг хэвэндээ байсаар байгаа аж.

Мөн ойролцоох нуурууд мөсөн бүрхүүлээр хучигдсан өвлийн тэсгим хүйтэнд ч энэ нуурын ус хөлддөггүй. Тиймээс нутгийн оршин суугчид энэ нутагт айдас, болгоомжтой ханддаг байна. 
Өвөл хөлддөггүйн учрыг нуурын ёроолд халуун ундарга байдгаар тайлбарладаг. Үүнийг нуурын мандал дээр үе үе үзэгдэх хөөс баталдаг. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?