ХЯТАД АГААРЫН ТӨМӨР ЗАМТАЙ З ДАХЬ ОРОН БОЛЛОО

Сэтгүүлчийн үг

Галт тэрэг зөвхөн газраар бус агаарт ч аялах боломжтой. Энэ сарын 15-ны өдөр Хятадын Хенан мужийн Кайфэн чөлөөт худалдааны бүсийн агаарын төмөр замын төслийн барилгын ажил бүрэн хийгдэж дууссан байна. Тус агаарын зам нь БНХАУ-ын хувьд анхны бөгөөд өндөр тулгуурт ган хийцтэй засварын болон өртөөний хэсгээс бүрдсэн хурдтай, тогтвортой, дуу чимээ багатай мөн аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байдлаараа онцлог юм. Энэхүү төслийг Бээжингийн агаарын барилгын групп компани хэрэгжүүлсэн ба хөдлөх бүрэлдэхүүний зураг төсөл, технологи, ган бүтээц зэргийг бусад барилгын компаниуд хамтран хэрэгжүүлжээ.

Агаарын галт тэрэг аюулгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, орчны бохирдол багатай зэрэг олон давуу талтай. Нөөцийн батарейтай галт тэрэг нь нэг удаагийн цэнэглэлтээр 16 цаг аялах боломжтой ба жолоочгүй системтэй байх талаар туршиж байгаа аж.

Мөн сонирхуулахад Герман, Япон Улсад агаарын төмөр замыг анх нэвтрүүлсэн байдаг. Япон Улс 1961 онд Чиба хотод 1, 2 дугаар шугамын агаарын төмөр замыг барьсан нь одоогоор дэлхийд хамгийн уртад тооцогдож байна.

 

http://www.railcn.net/hyzx/1736.jhtml



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?