МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ТҮР ЗАВСАРЛАЛАА

Сэтгүүлчийн үг

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр үдээс хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд үргэлжилж, 18.00 цаг хүртэл түр завсарлаад байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурлаар нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хөндсөн.

Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хотын дарга С.Батболд нарыг албан тушаалаас нь чөлөөлж, хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Удирдах зөвлөлийн хуралдаа оруулж иржээ. Тэгвэл хэдхэн минутын өмнө нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг огцруулах шийдвэрт Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна. Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийг НИТХ-аар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх ба Хотын дарга Ерөнхий сайдын шийдвэрийг хүндэтгэж, ажлаа өгөхөд бэлэн байна гэжээ.

Үүний өмнө ЖДҮХС-гийн асуудлаас болж албан тушаалаасаа огцорсон ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн оронд Ч.Улааныг нэр дэвшүүлэхийг Удирдах зөвлөл хэлэлцэж, дэмжсэн юм.

Удирдах зөвлөлийн хурлын дараа гаргасан шийдвэрийнхээ талаар МАН-ын удирдлагууд мэдээлэл хийж магадгүй гэх зар таржээ.

                                                                                                                                    зиндаа.мн



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?