"ОЧИР ТӨВ" ЗОЧИД БУУДАЛД БОЛСОН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир төв”-ийн зочид буудалд 13 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө гарч байв.

Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2018.11.07/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Сануулахад, гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрөгч зургадугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан юм.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. Урьдчилсан хэлэлцүүлгээс анхан шатны шүүх хурлын тов гарах юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?