КАНЬЕ УЭСТ ХАНЦУЙГҮЙ ЦАМЦНУУД ГАРГАЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Америкийн рэпер, дуучин Канье Уэст сөрөг хүчний Ардчилсан намаас гарч, эрх баригч Бүгд Найрамдах намын эгнээнд элсэх талаар бодолцохыг хар арьстнуудад уриалсан утга бүхий бичигтэй цуврал ханцуйгүй цамцнууд гаргажээ. Тэрбээр АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжигч юм. “Fox News” телевизийн мэдээлснээр, түүний гаргасан бүтээгдэхүүний эхний хэсэг өнгөрсөн бямба гарагт худалдаанд гарчээ. Ханцуйгүй цамцнуудыг консерватив үзэл баримталдаг африк гаралтай америкчуудыг нэгтгэх зорилго тавьсан байгууллагуудын “Залуу хар арьст удирдагчдын дээд хэмжээний уулзалт”-ын үеэр худалдан авах боломжтой байсан аж. Тус цамцны гол онцлог нь Blexit гэх уриатай бөгөөд энэ үг нь хар /black/ болон Brexit буюу Их Британийн Европын Холбооноос гарах утгыг илэрхийлэх хоёр үгийг нийлүүлсэн үг аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?