САУДЫН АРАБЫН ХАНХҮҮ МУХАММЕД СЭТГҮҮЛЧИЙН ТАЛААР ҮНЭНИЙГ ОЛНО ГЭВ

Сэтгүүлчийн үг

Аравдугаар сарын 2-ны өдөр  Турк дэх Саудын Арабын консулын газар руу ороод амиа алдсан “Washington post” сонины сэтгүүлч Жамал Хашоггигийн хэргээс болж дэлхийн хамгийн том газрын тос экспортлогч Саудын Араб улс олон улсын анхаарлын төвд байгаа билээ. Тус улсын Засгийн газар тэр дундаа хаан Салман, ханхүү Мохаммед нарын бодлого, дарангуйллыг хүчтэй шүүмжилдэг байсан Саудын Араб гаралтай сэтгүүлч Жамал Хашоггийн үхэлд ханхүү Мухаммедыг холбоотой гэж Туркийн Засгийн газар буруутгаж байгаа.

Тэрбээр энэ хэргийн талаар одоог хүртэл мэдээлэл хийгээгүй байсан ба өчигдөр /2018.10.24/ анх удаа ам нээжээ. Саудын Арабд болж буй Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганы үеэр ханхүү Мухаммед “Сэтгүүлчийн хэрэг Саудын Арабчуудын хувьд маш харамсалтай үйл явдал боллоо. Бид Туркийн Засгийн газартай хамтран ажиллаж, хэргийн гэм буруутнуудыг заавал олж зохих шийтгэлийг оноох болно. Мөн энэ хэрэгт Саудын Арабын Засгийн газар холбоогүй гэдгийг баталж, үнэн хэзээд ялдаг гэдгийг дэлхий нийтэд харуулна” гэжээ

 Эх сурвалж: REUTERS



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?