БАРУУН БҮСИЙН ТЕАТРУУД ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Сэтгүүлчийн үг

БСШУСЯ, Монголын урлагийн ажилтны холбоо, Монголын Театрын музей хамтран Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд орон нутгийн театруудын бүсчилсэн "Шилдэг бүтээл-2018" улсын YIII үзлэгт уралдааны баруун бүсийн шалгаруулалтыг Завхан аймгийн Улиастай хотноо амжилттай зохион байгуулжээ. Баруун бүсийн уралдаанд Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Завхан аймгуудын Хөгжимт драмын театруудын 150 гаруй уран бүтээлч оролцон авьяасаа сорьсон байна.

Уралдаанд, Баян-Өлгий аймаг Э.Оюуны зохиол “Хэзээ ч мартахгүй”, Баянхонгор аймаг Э.Оюуны орчуулга, Фридрих Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл”, Завхан аймаг Э.Оюуны найруулга, Ч.Лодойдамбын зохиол, С.Баярсайханы цомнол “Гарын таван хуруу”, Ховд аймаг Э.Оюуны орчуулга, Карло Гольдонийн “Хоёр эзний нэг зарц”, Увс аймаг Э.Оюуны зохиол “Дорлиг сэрлээ” жүжгүүдээр оролцжээ. Шилдэг найруулагч, шилдэг тайзны зураач, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эмэгтэй туслах дүрийн эзэд тодорч шилдэг бүтээлийн Гранпри шагналыг Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт драмын театр “Гарын таван хуруу” жүжгээрээ хүртсэн байна. Уралдааны үеэр Завхан аймгийн Хөгжимт драмын театр, Монголын театрын музей Э.Оюуны амьдрал уран бүтээлийн үзэсгэлэнг гаргаж уран бүтээлчид үзэгчиддээ толилуулжээ.

Баруун бүсийн театрууд шилдгүүдээ тодруулжээ

Баруун бүсийн театрууд шилдгүүдээ тодруулжээ

Баруун бүсийн театрууд шилдгүүдээ тодруулжээ

Баруун бүсийн театрууд шилдгүүдээ тодруулжээ

 
 
 
Share
Tweet
Share


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?