Н.ЦЭРЭНБАТ САЙД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

Сэтгүүлчийн үг

2019 оны улсын төсөвт 150 тэрбум төгрөг суулгасан байна. Нүүрсний борлуулалтад 54.7 тэрбум, нам даралтын 3 мянган зуух, 100 мянган өрхийн янданд бүрэн шаталтат шүүлтүүр суулгахад 76.5 тэрбум, мөн цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлтөд 14.7 тэрбум төгрөгийн татаасанд энэхүү 150 тэрбум төгрөгийг зарцуулахаа өнөөдөр БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат мэдэгдлээ. Н.Цэрэнбат сайдын хэлснээр эдгээр аргуудыг хэрэглэснээр нийслэлийн утаа 10 хувиар буурна гэсэн тооцоо гарчээ. Нийслэлийн 220 мянган өрхөөс гарч байгаа утаа бол нийт агаарын бохирлын 80 орчим хувийг эзэлдэг

Эрхэм сайдын хэлж байгаа үг, хэрэгжүүлэх ажил нь намрын намарт улсын төсөвт ахиухан мөнгө тавиулах гэсэн арга төдийхөн үү, үнэхээр өвлийн өвөлд утаандаа угаартаж хордсон ард олныг аврах гарц уу гэдгийг харахад цөөхөн хоног үлджээ.

Автомашинаа ялгарч байгаа нүүрсхүчлийн хэт исэл бол хүний биед асар хортой бодисуудын нэг. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны тогтоолоор 1000 автобусанд шүүлтүүр суурилуулах ажил удаашралтай байгааг өнгөрсөн 7 хоногт хуралдсан ЗТХ-ийн дэд сайдын шуурхайгаар үүрэг болгож байв. 9,1 буюу өндөр насжилттай үйлдвэрлэсэн улсдаа хангалттай хугацаанд нийтийн тээвэрт ашиглагдсан 900 гаруй автобус манайд явж байна.  Зам Тээврийн яам, Нийслэлийн удирдлагуудын хэт өндөр төсөвтэй автобусны шүүлтүүр иргэдийн хүчтэй шүүмжлэлд өртсөн ч ажил нь үргэлжилж байгаа аж.  Дуулианы эзэн болоод байгаа автобусны утаа шүүгчийн нэг бүрийн үнэ нь 45 сая төгрөг гэдгийг Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар батлан хэлж байв. Энэ нь нийтийн тээврийн чиглэлд явж байгаа нэг автобусны үнэтэй дүйцэх тоо юм. Автобуснаасаа ч үнэтэй энэхүү утаа шүүгч төхөөрөмжийг суулгах бүх зардлыг “ЖАЙКА” Японы хамтын ажиллагааны байгууллага буцалтгүй тусламжаар гаргахаар болжээ.

Утааны улирал хэдийнэ айлчилж, цээж хорсгоод эхэлжээ. Эрхэм мэргэн дарга нарын санаачилсан ажил хэрхэн биелж, цээж дүүрэн хүчилтөрөгч амьсгалахад 10, 10 хувиар буурсаар 10 жил хэрэгтэй бололтой. Н.Цэрэнбат сайд “Утаа буурахгүй бол би хариуцлага хүлээе” гэдгээ ч хэллээ. Хариуцлагатай хүний хариуцлагатай үг байх...



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Zochin [66.181.186.xxx]

    Amjilt

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?