Ц.БАВУУДОРЖ "ТАРИА" ШҮЛЭГ

Сэтгүүлчийн үг

Цогдоржийн Бавуудорж 1969 онд төрсөн.
1990 –д оноос уран бүтээлээ эхэлж ”Бүгээн анир” /1991 он/, ”Гүмүда” /1993 он/ , ”Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” /1999 он/, ”Сарны шүлгүүд” /2006/, ”А very big white elephant” /2007 он/ , ”When humans become grass” /2008 он/, ”Un ojo en la palma de mi mano” /2009 он/, ” East and West“ /2010 он/, ”Монголын их амар амгалан” I боть /2015 он/, ”Дорно зүгт өвс болно” II боть /2015 он/ ”Нар сар сар нар” III боть /2015 он/ номууд хэвлүүлсэн.
Шүлгүүд нь англи, испани, япон, солонгос, хятад, герман хэлнээ орчуулагдаж бусад улс орнуудын яруу найргийн антологи, сэтгүүлүүдэд хэвлэгдсэн. Бүтээлүүд нь ерөнхий боловсролын дунд сургуулийн сурах бичигт олонтаа нийтлэгдсэн. 2006 онд "Сарны шүлгүүд" номоороо Д.Нацагдоржийн шагнал, 2010 онд ”А very big white elephant” /2007 он/,”When humans become grass” /2008 он/, ”Un ojo en la palma de mi mano” /2009 он/ номуудаараа Дэлхийн Урлаг Соёлын Академийн “For poetic excellence” шагнал, 2012 онд “Монголын их амар амгалан”, ”Дорно” шүлгүүд, “Агай”, “Хүннү туульс” найраглалын бүтээлүүдээрээ Монгол улсын Төрийн соёрхол хүртсэн.
 
ТАРИА
 
Ай тариа
Амуу тариа
Алган дээр минь бол урмын бороо
Атгахан зүрхэнд минь бол уянгын түрүү
Цэлмэг хөх тэнгэрийн амт
Цэнхэр талын минь инээд
Унагасан хөлсний дуслын тоо
Уран гараар шагласан хээ
Намар ,зун, хаврын
Эгэл өдрүүдийг
Нартай хэлхэж ургасан
Монгол тариа
Намайг газартай зүйж урласан
Шүлгийн санаа
Ай тариа
Амуу тариа
Миний шүлгийн мөрөнд мөнхрөн ургаарай
Мичид шүргэм талыг бүрхээрэй.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?