С.ШОЙГУ МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу ирэх пүрэв гариг буюу аравдугаар сарын 18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-д болсон Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хуралд оролцох үеэр армийн генерал С.Шойгу намар Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэйгээ илэрхийлсэн байдаг. Айлчлалыг есдүгээр сард хийх болов уу гэж таамаглаж байсан ч аравдугаар сар болж, товлогджээ. Энэхүү айлчлал нэг өдөр үргэлжилнэ.

Монгол Улс ОХУ-тай батлан хамгаалахын салбарт нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн бөгөөд боловсон хүчнүүдээ бэлтгэх, цэрэг техникийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд хойд хөрш Монгол Улсад туслалцаа үзүүлж ирсэн байдаг. Түүхэн уламжлалаа дагасан ч ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгугын Монгол Улсад хийх айлчлал хамгийн их анхаарал татах айлчлал болж, хүлээгдэж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?