"СУДЛААЧ ОЮУТАН-2018" ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Сэтгүүлчийн үг

Мэргэжлийн судалгаа шинжилгээний мэдлэг, туршлага хуримтлуулан, ирээдүйдээ хувь нэмэр оруулж, өөрийгөө хөгжүүлэх, чадварлаг сайн судлаач болох хүсэл эрмэлзэл бүхий оюутнуудыг дэмжих зорилготой "Судлаач оюутан" сайн дурын хөтөлбөр зарлажээ.

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОЮУТНУУДЫГ ЯМАР БОЛОМЖ ХҮЛЭЭЖ БАЙГАА ВЭ?

  • 1,5 сарын хугацаанд тусгай хөтөлбөрийн дагуу төслийн менежмент, судалгааны арга зүйд суралцах
  • Нийгмийн судалгааны чиглэлээр мэргэжлийн дадлага туршлагыг олж авах
  • Байгууллагын номын санг ашиглах
  • Суралцах, ажиллах, оффисын нөхцөл боломжоор хангагдах
  • Ирээдүйд ажлын байран дээр гарах бэлтгэлээ хангах
  • Цаашид манай байгууллагатай хамтран ажиллах боломжийг нээх
  • Өөрийн сонирхон судалж буй чиглэлийн эрдэм шинжилгээний ажилд түлхэц болохуйц материалуудтай танилцах, холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах
  • Мэргэжлийн судлаачидтай хамтран ажиллах, мэдлэг туршлагаа солилцох

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР:

  • Сертификат
  • Тодорхойлолт
  • Сайн дурын ажлын туршлагатай болох ба гадаадад суралцахаар төлөвлөж буй оюутнуудад CV-гээ өргөжүүлэх боломж

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Судалгаа, шинжилгээний ажилд сонирхолтой байх
  • Нийгмийн эрүүл мэнд, төслийн менежмент, төрийн захиргааны менежмент, төрийн бодлого судлал, эдийн засаг, статистик гэх мэт нийгмийн судалгаатай холбогдох мэргэжлээр сурдаг 3-4 р курсын оюутан.
  • Голч дүн 3-аас дээш
  • Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • CV /зөвхөн англи хэл дээр/
  • Дүнгийн хуудас тодорхойлолт
  • Батламж зэрэг нотлох баримт, нэмэлт материалууд

БҮРТГҮҮЛЭХ:

Анкетыг 2018 оны 10 сарын 14-ыг хүртэл хүлээж авна. ЭНД дарж анкет бөглөнө үү. 

ХОЛБОО БАРИХ:

Facebook page: www.facebook.com/IRIMongolia/     

Утас: 7011-7101 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?