В.ПУТИН: АМЖИЛСАГ, БҮТЭЭЛЧ ХҮМҮҮСЭЭС ЭРЧ ХҮЧ АВДАГ

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ставрополийн хязгаарын фермерүүдтэй уулзах үеэрээ ажиллах эрч хүчийг хаанаас авдгаа хэлсэн  байна. Тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй "Рассвет" хөдөө аж ахуйн үйлдвэрийн алимны цэцэрлэгт зочилж,  үдийн зоог барьжээ.

“Рассвет” үйлдвэрийн нэгэн ажилтан энэ үеэр ерөнхийлөгчөөс ийм шахуу хуваарийн хажуугаар яаж ажлаа зохицуулж, цаг гаргаж амжиж байгааг нь сонирхон асуухад тэрбээр “Та бүхэн шиг хүмүүстэй харьцах нь надад хамгийн их эрч хүч өгч чаддаг. Ажил хэргээ эерэг сайн үр дүнтэй бүтээж чаддаг амжилттай хүмүүстэй уулзахад эрч хүч авч чаддаг. Та бүхний гаргасан амжилт үр дүн бидний ч мөн амжилт учраас бидэнд сайн энерги болж өгдөг юм” гэж хэлсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?