ЖАМАЛ ХАШОГГИГИЙН ХЭРГИЙГ ХАМТРАН ШАЛГАНА

Сэтгүүлчийн үг

Турк болон Саудын Араб сураггүй алга болсон сэтгүүлч Жамал Хашоггигийн хэргийг мөрдөн шалгах хамтарсан ажлын хэсэг байгууллаа.


Жамал Хашогги 10 дугаар сарын 2-нд Истанбул хот дахь Саудын Арабын консулын газар руу орж байсан нь түүний хамгийн сүүлд харагдсан үе юм. Саудын Арабын Засгийн газар түүнийг хамгийн ихээр буруушаадаг байжээ.

Туркийн албаны хүмүүс Жамал Хашогги консулын байранд дотор амиа алдсан гэж үзэж байна. Харин Саудын Араб тийм зүйл болоогүй гэж няцааж байгаа юм.


Туркийн “Anadolu” агентлагийн өчигдөр мэдээлснээр, Саудын Арабын хүсэлтээр талууд хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна. Гэвч дипломат дархан эрх эдэлдэг консулын газарт хэрхэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах асуудалд талууд тохиролцоонд хүрч чадахгүй байгаа ажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?