"ТОЁОТА" КОМПАНИ 2,4 САЯ ПРИУС МАШИНАА ЭРГҮҮЛЭН ТАТНА

Сэтгүүлчийн үг

Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота Мотор” корпораци олон улсад нийлүүлсэн 2.4 сая хабрид хөдөлгүүртэй автомашинаа эргүүлэн татахаар болсон талаар "www.bizjournals.com" сайт мэдээллээ. Энэ талаар тус корпорацийн удирдлагууд өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн байна. 

 

2008 оны аравдугаар сараас 2014 оны арваннэгдүгээр сарын хооронд үйлдвэрлэгдсэн приус маркийн автомашиныг эргүүлэн татахаар болжээ. 

 

Нийт автомашины 1.2 сая нь Японд бий бол 830 мянга нь Хойд Америкт, үлдсэн 290 мянга нь Европын орнуудад зарагдсан талаар тус корпорацийн төв сайтад нийтэлжээ. 

 

Ямар шалтгаанаар дээрх приус машиныг эргүүлэн татаж буйгаа тус корпораци "2008-2014 оны хооронд үйлдвэрлэгдэж, худалдаалагдсан автомашин гэнэт  хөдөлгөөнгүй болж, гацсан гурван ч тохиолдол бүртгэгдлээ. Гэхдээ ноцтой осол гараагүй. Хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлын үүднээс дээрх автомашинуудыг эргүүлэн татаж, техникийн үзлэг хийхээр боллоо" гэж тайлбарлалаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?