ЕКАТЕРИНБУРГ ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАРТ НЭГЖЛЭГ ХИЙЛЭЭ

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын Екатеринбург хотын Цагдаагийн газарт нэгжлэг хийсэн талаар Холбооны Аюулгүй байдлын албаны бүс нутгийн салбарын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Холбооны Аюулгүй байдлын албаныхан нэгжлэгийн шалтгааныг хэлэхээс татгалзсан ч зарим эх сурвалжийн мэдээлснээр Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Цагдаагийн байгууллагын өндөр албан тушаалтны албан өрөөнд нэгжлэг хийсэн гэж хэлжээ.

Ийм тохиолдол өмнө нь гарч байсан ба Цагдаагийн газрын Авлигатай тэмцэх хэлтсийн албан хаагчид бизнес эрхлэгчээс хахууль нэхсэн хэргийг Холбооны Аюулгүй байдлын алба илрүүлж, шалгаж байжээ. 

Свердловск мужийн Цагдаагийн газрын төлөөлөгч Валерий Горелыхын хэлснээр Эрүүгийн ажиллагааны нэгжийн байранд шалгалт хийгдсэн бөгөөд Цагдаагийн байгууллагын зүгээс тэдэнд туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа ажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?