ИРЭХ БЯМБА ГАРИГ БҮХ НИЙТИЙН МОД ТАРИХ ӨДӨР

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар Зарлигийн дагуу жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтийн мод тарих үндэсний өдөр болгосон билээ.

Иймд Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мод тарих үндэсний өдрийг ирэх Бямба гарагт зохион байгуулах гэж байна.

Мод тарих үндэсний өдрөөр Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албад Баянзүрх хайрханы өвөрт мод, бут, сөөг тарих бол дэргэдэх хэлтэс албад, Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, цэцэрлэгүүд өөрийн эзэмшлийн талбайд тарих юм. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгж байгууллагууд мод тарих үндэсний өдөрт идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?