НОРА: ҮСЧНИЙ АЛДАА Б.ЦЭРЭНДОЛГОРЫН СИНГАПУР ЯВАХЫГ ХОЙШЛУУЛСАН

Сэтгүүлчийн үг

Mongolia”s Next Top Model" шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар өчигдөр үзэгчдэд хүрч эхэллээ. Шоутай холбоотой шинэ мэдээлэл хүргэхэд, тус "Mongolia”s Next Top Model"-ын анхны ялагч, загвар өмсөгч Б.Цэрэндолгор өнгөрсөн баасан гаригт /2018.10.05/ Сингапур улсыг зорилоо.

Өнгөрсөн жил болсон нэгдүгээр улирлын шалгаруулалтад түрүүлснээр Б.Цэрэндолгор 20 сая төгрөг, Парис хотоор аялах эрхээр шагнуулснаас гадна Сингапурын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхтэй болсон юм.

Шоуны шүүгч Норагийн тайлбарласнаар өмнө нь үсчний алдаанаас болж загвар өмсөгч бүсгүйн үсний эрүүлжиж ургах хугацааг хүлээсээр өдийг хүрсэн байна. Ингээд “Looque” агентлагтай хамтран ажиллахад шаардлагатай нөхцөл, тохироо бүрдсэн тул Цэкү хилийн дээс алхлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?