ӨНӨӨДӨР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНЫ МЭНДЭЛСЭН ӨДӨР

Сэтгүүлчийн үг

Владимир Владимирович Путин 1952 оны 10 сарын 7-нд Ленинград хотод төржээ. Түүний ээж Мария Ивановна Путина үлйдвэрий ажилчин, харин эцэг Владимир Спиридонович Путин 1930 оны үед шумбагч онгоцны усан цэрэг байжээ. Дэлхийн 2-р дайн үед тэр НКВД-ийн тагнуулын хорлон сүйтгэх тасагт ажиллаж байв. Дайн жилүүдэд Ленинградыг батлан хамгаалах ажилд оролцжээ. Дайн дараа Ленинградын Егоровын нэрэмжит Вагон үйлдвэрлэх газарт ажилласан байна. 2003 онд Польшийн нэгэн сонинд Путиний эцэг нь дэлхийн 2-р дайн үед Зөвлөлтийн талд биш, харин казачийн хэсэгт хүчин зүтгэж байсан гэсэн дуулиантай мэдээлэл хэвлэгджээ. Путинийг төрийн тэргүүн болох үед түүний гарал, удам угсааны тухай олон янзийн үлгэр домог мэт таамаглал сонин хэвлэл дээр гарч байлаа. Гэхдээ ОХУ-д гэхээсээ илүү хилийн чанадад энэ тухай дуулиан илүү газар авчээ. “Владимир Путинтай хийсэн яриа” номонд Путин “миний хоёр ах 1930 аад оны үед төрсөн. Нэг нь нярай байхдаа нас барсан. Харин нөгөө нь Ленинградын бүслэлтийн үед өвчний улмаас нар барсан” гэж ярьжээ. Путин Ленинградын нийтийн байранд өсөж торнижээ.

Хүүхэд байхаасаа л тагнуулч болохыг мөрөөддөг байжээ. Тэр ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангид сурч байхдаа Улсыг Аюулаас Хамгаалах Хороонд (КГБ) бие даан хандаж, тагнуулч болох хүсэлтэй гэдэгээ илэрхийлсэн байна. Тухайн үед түүнийг хуулийн боловсролтой болохыг зөвлөжээ. Путин сурагч байхдаа бокс, самбо, жудо бөхөөр хичээллэдэг байв. 1970 онд тэр Ленинградын улсын их сургуулийн хуулийн тэнхимд элсэн оржээ. Хууль, эрх зүй, герман хэл судалжээ. Их сургуульд сурч байхдаа ч тэр жудо бөхөө орхиогүй байна. Оюутан байхдаа самбо, жудо бөхийн спортын мастерын зэрэгтэй болжээ. 1976 онд Ленинградын жудо бөхийн аварга болжээ. 1975 онд их сургуулиа төгсөхөд нь түүнийг ЗХУ-ын Улсыг Аюулаас Хамгаалах Хороонд (УАХХ -КГБ СССР) хуваарилсан байна.

үргэлжлэлийг ВИКИПИДИЯ чөлөөт нэвтэрхий толиос уншаарай.

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?