ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

PROCEEDINGS

OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENCES

 

PROCEEDINGS OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENCES” СЭТГҮҮЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ хэвлүүлэхийг урьж байна

 

Proceedings of the Mongolian Academy of Sciences” (Шинжлэх Ухааны Академийн Мэдээ) сэтгүүл нь Онлайн хэлбэрээр жилд 4 удаа нийтэлдэг, улирал тутмын мэргэжлийн хяналт хийгддэг сэтгүүл юм. Уг сэтгүүл нь Олон Улсын Шинжлэх Ухааны Зөвлөлийн INASP төслөөр дэмжигдэж, “Mongolia Journals Online” төслийн шинжлэх ухааны сэтгүүлд багтдаг тул таны өгүүлэлд DOI (Digital object identifier) дугаар олгогдож, Google Scholar хайлтын системд бүртгэгдэнэ. Ингэснээр таны бүтээл олон улсын түвшинд гарч, бусад орны судлаачид үнэгүйгээр ашиглан таны  бүтээлээс авах эшлэлийн тоог эрс нэмэгдүүлэх давуу талтай юм. Сэтгүүлийн олон улсын бүртгэлийн онлайн дугаар eISSN: 2312-2994, хэвлэмэл ISSN: 2310-4716;

“Proceedings of the Mongolian Academy of Sciences” сэтгүүлийн 2018 оны IV улирлын Англи дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэхийг урьж байна. Өгүүллийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн туурвисан байх бөгөөд судалгааны шинжлэх ухаанд оруулж буй шинэлэг тал өгүүлэлийг хэвлэн нийтлэх үндэс болно. Өгүүллийг өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй, хамтран  зохиогчдоос өгүүлэлийг хэвлүүлэхээр зөвшилцсөн байх шаардлагатай юм.

 

“Proceedings of the Mongolian Academy of Sciences” сэтгүүлд илгээх өгүүллийг уг сэтгүүлийн өгүүлэл нийтлүүлэх зааврыг ягштал мөрдөж туурвисан байх шаардлагатай юм. Өгүүлэл нийтлүүлэх зааврыг биелүүлээгүй өгүүллийг хяналт хийхгүйгээр эзэнд нь буцаахыг анхаарна уу!

 

Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах хугацаа 2018 оны 10 дугаар сарын 20ы дотор багтаан ирүүлнэ. Өгүүллийг цахим шуудангаар pmas@mas.ac.mn; denkhamgalan4@gmail.com хаягаар хүлээн авна.

Сэтгүүлд тавигдах шаардлагын талаарх эрдэмтэн судлаачид Та бүхний саналыг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах болно.

 

 

Холбоо барих утас: (976-51)265001,

Факс: 976-51-262247; (976-51) 261993;

Үүрэн утас: (976) 9907-0950;

“Шинжлэх Ухааны Академийн Мэдээ” сэтгүүлийн Редакцийн зөвлөл

Ерөнхий сайд А.Амарын гудамж-1

 

Улаанбаатар 14200, Монгол улс, индекс 14023;



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?