ЯМАР ФИТНЕС-ТРЕКЕР СОНГОХ ВЭ?

Сэтгүүлчийн үг

Сар бүр ухаалаг бугуйн цаг, фитнес-трекерийн зах зээл өсөж байна. Зөвхөн тамирчид өөрсдийн калорийн илчлэгийн хэмжээ, гүйсэн, алхсан замаа хянадаг байсан үе өнгөрч жил бүр фитнес-трекерийн хэрэглээ жирийн иргэд бидний амьдралын нэг хэсэг болж байна. Энэхүү трекерүүд хувийн зорилгодоо хүрэхэд тань туслах юм. Хэдэн калорийн илчлэг авсан болон шатаасан, өдөрт хийсэн алхалтын тоо, хэдэн цаг унтаж байгаа, зүрхний хэмнэлийг хэмжих зэрэг эрүүл мэнддээ анхаарахад хэн бүхний хэрэгцээнд тохирсон дараах фитнес-трекерүүдийг танилцуулж байна.

1. Moov Now- Цэнэгээ барих чадвар- 6 сар, GPS- байхгүй, усны хамгаалалттай. $60

Фитнест донтогч нарт тохирно. Жагсаалтын хамгийн хямд хэдий ч чанар сайтай энэхүү трекер таны хувийн фитнесийн дасгалжуулагч болж чадна. Гүйлт, дугуй уналт, кардио бокс, усан сэлэлтийн мэдээллийг таны ухаалаг утасны Moov аппликейшнд хадгалж өгдөг.

 

 

2. Fitbit Flex 2- Цэнэгээ барих чадвар- 5-аас 7 хоног, GPS- байхгүй, усны хамгаалалттай. $77

Flex нь Flexible /уян зөөлөн/ гэдэг үгнээс гаралтай, хөнгөн, нарийн загвартай. Калори, нойр, алхалтыг хэмждэг бөгөөд таныг удаан хөдөлгөөнгүй суухад сануулга өгдөг. Нэг давуу тал нь усанд сэлэхэд хэмждэг анхны трекер юм. Бусад ухаалаг цагны адилаар дуудлага авч, мессэж ирэхэд дохио өгдөг. Жижиг дэлгэц харах сонирхолгүй хүмүүст зориулсан дэлгэцгүй, зөвхөн аппликейшнээр дамжуулж ашигладаг.

 

 

3. Fitbit Charge 2- Цэнэгээ барих чадвар- 5 өдөр, GPS- байхгүй, усны хамгаалал байхгүй. $150

OLED дэлгэцтэй, бусадтай адил калори, алхалт, нойр хэмжихээс гадна зүрхний цохилтыг хэмжинэ, ямар нэгэн хэвийн бус зүйл гарахад мэдээлэл өгч фитнесийн үнэлгээ болон ерөнхий таны зүрх судасны байдлыг илтгэх VO2 Max үнэлгээний тохиргоотой.

 

 

4. Garmin Vivosmart 3- Цэнэгээ барих чадвар- 5 өдөр, GPS- байхгүй, усны хамгаалал байхгүй. $79

Энэ брэндийн хамгийн нарийн загвартай, гүйгчид болон фитнес жим явдаггүй хүмүүст ч тохиромжтой. Стрессийн хэмжээг хэмждэг учраас ажил дээр болон аялалд явахдаа зүүхэд тохиромжтой. Зүрхний хэмнэлийг тань хэмжиж стрессийн хэмжээ хүртэл ихэссэн үед сануулга өгч амьсгалын дасгал санал болгодог. VO2 Max тохиргоотой тул таны фитнесийн насыг заан дасгал хийх хэмжээ, хэдэн удаа, амрах цагийг зааж өгдгөөрөө бусдаас давуу талтай. Энэ бүх мэдээллийг таны гар утасны аппликейшнруу шилжүүлж байдаг.

 

 

 

5. Tom Tom Spark 3- Цэнэгээ барих чадвар- 11 цаг, GPS- тэй, усны хамгаалал байхгүй. $235

Tom Tom Spark 3 нь GPS- тэй, дуу тоглуулагчтай тул та гүйж дасгал хийж байхдаа заавал утсаа хамт авч явах шаардлагагүй. Гайхалтай батерейны чадамжтай, хэрвээ та GPS-э унтраавал 3 долоо хоног хүртэл цэнэгээ барьдаг, унтраахгүй байсан ч нэг цэнэглэхэд 11 цаг барьдаг. Дуунуудаа трекер дотроо хадгалж болох ба bluetooth ашиглан суулгаж болно. Bluetooth чихэвч дагалдана, таны хурд, зай, калори, нойр, усанд сэлэлтийг хэмжихдээ байгууламж дотор гадна байгааг ялган харуулдаг байна.

 

 

6. Motiv Ring- Цэнэгээ барих чадвар- 3 өдөр, GPS- байхгүй, усны хамгаалалттай. $200

Хэрвээ та бугуйндаа зүүдэг трекерт тийм ч дуртай биш бол энэ төмрөн бөгж танд тохирч магадгүй. Таны хөдөлгөөн, нойр, зүрхийг хэмждэг, 24/7 зүүж болохоос гадна усанд сэлэхдээ ч зүүж болдог. Нэг цэнэглэхэд 3 өдөр цэнэгээ барьдаг. Ухаалаг утасны аппликейшнрүү мэдээллийг шилжүүлэхээсээ өмнө 5 өдрийн мэдээллийг хадгалах чадамжтай. Жирийн бөгжнөөс хэмжээгээрээ ялимгүй том хэдий зүүсэн мэдрэмж төрөхгүй.

 

 

7. Garmin Forerunner 235- Цэнэгээ барих чадвар- 11 цаг, GPS-тэй, усны хамгаалалттай. $250

Хэрвээ та гүйх дуртай бол энэ бол гүйгч нарт зориулсан трекер юм. Гадаа гүйдэг хүмүүст GPS нь хурдан, GLONASS газрын зураг нь ашиглахад хялбар. Дотор гүйж байгаа тохиолдолд хурдыг хэмжигч тохиргоо суурилуулсан нь хэрэглэхэд тааламжтай. Мөн таныг цагаас дээш хугацаанд суунга байдалтай байхад сануулга өгдөг.

 

 

 

8. Samsung Gear Sport- Цэнэгээ барих чадвар- 4 өдөр, GPS-тэй, усны хамгаалалттай. $269

Хэрвээ та фитнес трекерээс илүү, Apple цагаас бага хэрэглэгдэхүүнтэй байхыг хүсвэл энэ танд яг тохирно. 50м гүний усны хамгаалалттай, GPS  тохиргоотой, дасгал хөдөлгөөн хийхэд автомат мэдрэмжтэй, калори хэмждэг /идсэн болон шатаасан/. Хувийн дасгалжуулагч болж өгдөгөөрөө давуу талтай: хэрвээ та хоолны дэглэм барихдаа муу эсвэл буруу унтаж хэвшсэн хүн бол таныг зорилгодоо хүрэхэд туслана. Дуудлага болон мессэжэнд хариу өгөхөд асуудалгүй. Spotify дуу тоглуулагчтай. Гэрэл, цоож зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслийг удирддаг. Twitter, Pear зэрэг аппликейшнруу орох боломжтой.

 

 

 

9. Apple Watch series 9- Цэнэгээ барих чадвар- 18 цаг, GPS-тэй, усны хамгаалалттай. $429

Apple Watch series 9 Nike+ нь ухаалаг цаг болон фитнес трекерийн төгс нийлэмж юм. Жирийн бөөрөнхий хэлбэртэй цагнаас илүү тэгш өнцөгөн гөлгөр загвартай, утасгүй сүлжээтэй, дуудлага, мессэж хүлээн авахад мэдээлэл өгдөг, дуу тоглуулагчтай. Зүрхний хэмнэлийг хамгийн алдаагүй заадаг. Nike+ нь гүйгчдэд тохирсон шинэ тохиргоонуудтай. Утасгүй сүлжээ байхгүй зөвхөн GPS-тэй илүү хямд Apple Watch Series 3-г та $329 авах боломжтой.

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?