ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МЭН ХОНВЕЙ БАИВЧЛАГДСАН БАЙЖ МАГАДГҮЙ

Сэтгүүлчийн үг

Интерполын ерөнхийлөгч төрөлх нутагтаа есдүгээр сарын сүүлээр амрах гэж очоод сураггүй алга болсон талаар Францын хуулийнхан өчигдөр мэдээлжээ.

 

64 настай Мэн Хонвэй нь Интерполын төв байрладаг Францын Лион хотоос Хятад руу яваад холбоо тасарсан тухай түүний эхнэр анх Францын цагдаад мэдэгдсэн байна. Мэн Хятадад хүрсэн нь тодорхой байгаа, харин эхнэр нь яагаад одоо мэдээлсэн нь тодорхойгүй байгаа гэнэ. Түүнийг хаана байгааг тодруулахаар Франц, Хятадын холбогдох байгууллагууд ажиллаж эхэлсэн байна. Интерполын үйл ажиллагааг тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга хариуцаж байгаа гэнэ.

Мэн Хонвэй 2016 оны арваннэгдүгээр сард Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэр 2020 оныг хүртэл ажиллах бүрэн эрхийн хугацаатай. Өмнө нь Мэн Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайдын албыг хашиж байжээ. Зарим эх сурвалж түүнийг Хятадад алба хашиж байхдаа одоо авлигын хэрэгт яллагдан бүх насаар хоригдож байгаа улс төрч Жоу Юнканьтай ойр байсныг мэдээлж байна. Тиймээс Ши Жиньпиний засгийн газар ямар нэг албан тушаалын хэрэгтэй холбогдуулан Мэн Хонвэйг баривчилсан байж магадгүй гэсэн таамаг яригдаж байгаа юм.

 

                                                                                                                             Эх сурвалж: Associated Press



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?