ДОПИНГИЙН ЭСРЭГ САЙТЫГ ОРОСУУД ХАКЕРДЖЭЭ

Сэтгүүлчийн үг

АНУ болон Дэлхийн допингийн эсрэг агентлаг, спортын холбооны сайтыг хакердсан гэх шалтгаанаар пүрэв гаригт ОХУ-ын гадаадын цэргийн тагнуулын долоон ажилтанг баривчлаад байна. Тус улсын Хууль зүйн яамнаас тэднийг худал мэдээлэл тараасан хэрэгт буруутгаж байгаа юм. Допингийн эсрэг сайтад нийт 30 орны 250 орчим тамирчдын мэдээлэл хадгалагддаг байжээ. Хууль зүйн яамнаас мэдээлж байгаагаар хакеруудын гол бай нь “Westinghouse Electric” корпораци, Химийн зэвсгийн эсрэг байгууллага болон Швейцарийн лаборатори байсан гэв. Швейцарийн лаборатори нь хуучин Үндэсний аюулгүй байдлын хорооны гишүүн Сергей Скрипаль болон түүний охинг хордуулсан бодисыг судалж байсан юм.

ОХУ-ын гадаадын цэргийн тагнуулын ажилтнууд хулгайлсан мэдээллээ “Fance bear’s hack team” гэх хуурамч групп үүсгэн хадгалж байжээ. АНУ-ын мөрдөн байцаагчид тэдгээр хакерууд Олон улсын олимпын хороо, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олон улсын тамирчдын холбоо болон Олон улсын хөлбөмбөгийн холбоо гэх мэт нийт 40 байгууллагын сүлжээнд нэвтрэн нууц мэдээллүүдийг хулгайлсан гэж мэдээлж байна. Гэмт этгээдүүд хулгайлсан мэдээллээ гаргаж өгөхөөс өмнө мэдээллийг гуйвуулан өөрчилж и-мэйл буюу хувийн шуудангаар ойролцоогоор 186 сэтгүүлчид тараажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?