ЭЛИЗАБЕТА II ХАТАН ТҮР ХУГАЦААГААР БУКИНГЕМ ОРДНООС НҮҮНЭ

Сэтгүүлчийн үг

Их Британи улс Элизабета II хатан хааныг 2025 онд Букингемийн ордоноос шилжүүлэх бололтой. Гол шалтгаан нь тус ордонд хэдэн жилийн хугацаатайгаар засвар хийх болсонтой холбоотой юм байна. Уг ордныг тохижуулах их засварт 460 сая ам доллар зарцуулах бөгөөд ажлын явцад эртнээс сэтгэл түгшээж байсан ордны халаалтын систем, шугамуудыг бүрэн хэмжээгээр солихоор төлөвлөж байгаа талаар тэмдэглэжээ.

Засвар энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд нийт засварын ажлаа 2027 он гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Хатан хааны төлөөлөгчийн ярьсанаар 92 настай Элизабета II болон түүний нөхөр 97 настай хун тайж Филипп нарт засварын ажиллагааг хийх явцад аль болохоор бага түгшээхийг хичээнэ гэжээ. Хатан хаан нилээд прагматик эмэгтэй бөгөөд тэрээр аль болох урт хугацаагаар ордонд үлдэхийг хүсдэг гэж нэрээ хэлээгүй эх сурвалж ярьжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?