Д.ТРАМПТ ХАЯГЛАСАН ДУГТУЙНААС СЭЖИГТЭЙ БОДИС ИЛЭРЧЭЭ

Сэтгүүлчийн үг

  АНУ-ын Нууц алба өчигдөр /2018.10.02/ нэгэн сэжигтэй дугтуйг илрүүлжээ. Төрийн тэргүүний хамгаалалтыг хариуцан ажилладаг тус алба нь ерөнхийлөгч Доналд Трампт хаягласан дугтуйнаас сэжигтэй бодис илрүүлсэн байна. Нууц албаны эх сурвалж “Тhe Hill” сонинд мэдээлэхдээ "Дугтуйг Цагаан ордон руу оролгүй буцаасан" гэжээ.

АНУ-ын Нууц алба одоо хууль хяналтын байгууллагуудтай хамтран болсон явдлыг мөрдөн шалгаж байгаа гэнэ. Өмнө нь АНУ-ын Батлан хамгаалах яаманд очсон нэгэн захидалд мөн хортой бодисын ул мөр байсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?